Монголын волейболын холбооны 30 дахь удаагийн дээд лигийн албан ёсны нээлт “Аса арена”-д маргааш болно. 30 жилийн ойтойгоо золгож буй лигт эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг өрсөлдөж байна.
Нээлтийн үеэр Монголын волейболын холбооны үе үеийн удирдлагуудад хүндэтгэл илэрхийлэх бөгөөд Төрийн соёрхолт “Баянмонгол” чуулгынхан уран бүтээлээсээ толилуулж, дуучин Б.Маралжингоо, “Гангбэй” хамтлаг ая дуугаа өргөх нь ээ.
Нээлтийн өдөр “Ховд Ижил Алтай” багийнхан “Хөвсгөл 7 од”-той, “Төв Миг”-ийнхэн “Мега Старс”-тай тоглох хуваарь гарчээ. 30 дахь улирлын дээд лигт АНУ, Венесуэл, Япон, Иран, Пакистан, Куба, Бразил, ОХУ, Украин зэрэг орны 30 гаруй легионер оролцож байгаа юм. Дээд лигийн нэгдүгээр тойргийн тоглолт энэ сарын 20-нд өндөрлөнө. Ташрамд дурдахад, Монгол Улсын волейболын холбоо үндэсний дээд лигийн тэмцээнийг 1995-2012 он хүртэл зохион байгуулж, зургаан жил завсарласан. Улмаар 2019 оноос дахин сэргээн зохион байгуулж байна.
Баасан - 11 сарын 07,
2025

Сэтгэгдэл0