Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэрээ олон зүйл ярьснаас онцлон эргэлзмээр хоёр агуулга хөндөгдөв.
Нэгдүгээрт, Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө маш сайн ажилласан, зоригтой ажилласан гэж дүгнэдэг юм байна. Бодит байдал дээр эдийн засаг 30 хувиар унаж, инфляци иргэдийн амьдралыг хямрааж байхад тэрээр аугаа баатарлаг Ерөнхий Сайд байсан л гэж боддог бололтой.
Тодруулбал Л.Оюун-Эрдэнэ: "Яах гэж гал барьж, олон хүнийг гомдоож ийм олон ажил хийв дээ гэж бодогдож байна.Зүгээр л сууж байдаг байж. Нийтийн эрх ашгийн өмнөөс гал аваад том сэдэв рүү орох нь хэцүү юм байна. Цаашдаа залуучууд гарч ирээд мохчих вий дээ. Яах гэж олон хүнтэй зэрэг муудалцаж, хувь хүнийхээ хувьд асуудал тарив даа..." гэсэн байх юм.
Юу яриад байна вэ? Л.Оюун-Эрдэнийн чухам л гал бариад шийдсэн ганц ажил ядаж байна уу? Том ажил гэж угаасаа юу ч байхгүй.
Ядаж л Авилга хорооллыг нураана гэчихээд ч нурааж чадаагүй,за бүр больё, "Бамбарууш" кафе ажиллуулна гэчихээд ч чадаагүй хөөрхийлэлтэй нэгэн өөрийгөө ийм томоор үнэлж байгаа нь гайхширмаар. Нөгөөтэйгүүр асар их ялархал, тунирхал дүүрэн энэ яриаг УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа хүн хэлж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.
Хоёрдугаарт, ер нь хаашаа янзын ч мэдлэг, боловсролтой этгээд Монгол Улсын Ерөнхий Сайдаар ажиллаж байсан юм бэ дээ?
Л.Оюун-Эрдэнэ: "Ер нь бол Ерөнхий Сайд чинь хурал удирддаг хүн шүү дээ. Бүх яамдууд өөр өөрийн ажилтай. Хурлын зохион байгуулалтын хэлбэрээр хуралдахыг л Засгийн Газар хуралдана гэдэг. Яамдуудын санал нийлвэл Ерөнхий сайд шууд алх цохьдог. Би бол ихэнхдээ хэлэлцэх ч үгүй алх цохьдог байсан." гэсэн нь ямар ч хүний эгдүүцэл, гайхшралыг төрүүлэхүйц. Ерөнхий сайд бол Монгол Улсын Засгийн газрын тэргүүн бөгөөд улс орны хэмжээнд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Түүний гол үүрэг, эрх үүргийг дурдвал:
- "Засгийн газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийг хангах,
- Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх,
- Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, хянах,
- Улсын төсвийг боловсруулах, батлах, хянах,
- Гадаад, дотоод харилцааг хөгжүүлэх, олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах,
- Эдийн засгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх,
- Нийгмийн хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх,
- Хууль санаачлах, УИХ-д өргөн мэдүүлэх,
- Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, УИХ-ын үйл ажиллагаатай хамтран ажиллах,
Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх" бөгөөд Монгол Улсын төрийн бодлогыг удирдан чиглүүлж, ард түмний ашиг сонирхлыг хамгаалах чухал албан тушаалтан юм.
Эцэст нь дүгнэхэд Л.Оюун-Эрдэнэ муу муу гэхэд бүр арай л дэндүү муу Ерөнхий Сайд байжээ. Ийм этгээд Засгийн Газрыг удирдаж байхад Монгол Улсын эдийн засаг 30 гаруй хувиар унаж, бараа, бүтээгдэхүүний үнэ 157 хувь хүртэл өсөх нь арга ч үгүй юм байна.
Харин ч яаж үүнээс илүү муу зүйл болчихолгүй өдий хүрсэн юм, ийм муу Ерөнхий Сайд үүнээс ч удаан ажиллаж байсан бол Монгол Улс одоо байгаагаас ч аймшигтай нөхцөл байдалд орох байсан нь гарцаагүй ажээ.
Б.Балжир
Пүрэв - 11 сарын 06,
2025

Сэтгэгдэл24
ийм т1-г сонгосон нам, ард түмэн бүгдээрээ л балайрч бна даа. яая ажил үүргээ умартаад зугаацаад явж бсан нөхөр бна шүү дээ
Энэ тэнэг: "Ерөнхий Сайд чинь хурал удирддаг хүн шүү дээ. Би бол ихэнхдээ хэлэлцэх ч үгүй алх цохьдог байсан" гэж яг үнэнээ хэлчихжээ!! Ерөнхий сайд улс орны өмнө ямар том үүрэг хариуцлага хүлээдгийг огт ойлгоогүй, зөвхөн эрх мэдэл, тусгай хангамж, мөнгө олох боломж гэдэг талаас нь харж явсан нохой байна шдээ!! Юун Ерөнхий сайд, УБ-ын нэг дүүргийн багийн Засаг дарга ч хийж чадахгүй этгээд байна!! За яахав, муу сул хүн (субъект биш объект!) байгаа л биз, гагцхүү ийм юмыг хэн, яагаад Засгийн толгойд кранаар өргөөд тавьчихав аа гэдэг л хамгийн ноцтой асуудал шүү!!!
харин ч хамгийн сайн нь байсан,цэдэнбалаас хойш ард түмний талд дуугарсан цорын ганц ерөнхий сайд байсан,юу ч хийгээгүй биш ,хийлгэхгүй байсан гэвэл үнэнд нийцнэ,стратегийн ордуудаа улсдаа авч,луйварчдын хөрөнгийг хурааж,ОТг монголд ашигтай болгож,ядуу ардаас гаралтай галч хийж явсан тул улныхныхаа төлөө гэж яваад мөнхийн еөк болох гэсэн мөрөөдөлтэй,14тэрбумын гэмт хэрэгтэн хүрэлсүгийн эрх ашигт саад болсноороо,гадаад дотоодын луйварчдын хамтарсан цохилтыг даасангүй уналаа,их хурлын гишүүдийн олонхийн саналаар унасан зандкаг яаж хамгаалж,хуурамч дүгнэлт цэцээр хүч түрэн гаргуулж буцааж тавьж байгааг харж байж ЯАЖ ИНГЭЖ ГӨРДӨЖ чадаж байнаа,марксын ангийн тэмцлийн онол хуучраагүйг непалийн ард түмэн харуулсан ,жирийн ард түмний эсэргүүцлийн галд ард түмнээсээ урвасан түшмэдүүд шатах цагт юу хийснээ мэдрэх биз, галч Оюукийн мөрөөдөл мандан бадарч, олигархи луйварчдын бүлэглэл сөнөх болтугай
ЗА ЧИ ХУДЛАА ШААСАН ТРОЛЛ БАЙНА ШДЭЭ
ЗА ЧИ ХУДЛАА ШААСАН ТРОЛЛ БАЙНА ШДЭЭ
Сайн еренхий сайд хэзээ ч байдаггуй. Харамсалтай нь терд яаж уйлчлэв гэдгээр нь терийн толгойг унэлдэг.
ха.ха.ха хи.хи.хи
Л.Оюун-Эрдэнийг МАН-ын албан тушаалын шуналтнууд, УИХ-ын хөлсний гишүүд, авлигачид, хулгайчдын бүлэглэл. Ерөнхийлөгчтэй хуйвалдан хууль бусаар огцруулсан нь одоо нэгэнт тодорхой болсон. Одоо түүнийг хөлсний бичээчид, сэтгүүлчид хичнээн муучлаад, харлуулаад амжилт олохгүй.
Л.Оюун-Эрдэнийг МАН-ын албан тушаалын шуналтнууд, УИХ-ын хөлсний гишүүд, авлигачид, хулгайчдын бүлэглэл. Ерөнхийлөгчтэй хуйвалдан хууль бусаар огцруулсан нь одоо нэгэнт тодорхой болсон. Одоо түүнийг хөлсний бичээчид, сэтгүүлчид хичнээн муучлаад, харлуулаад амжилт олохгүй.
Л.Оюун-Эрдэнийг МАН-ын албан тушаалын шуналтнууд, УИХ-ын хөлсний гишүүд, авлигачид, хулгайчдын бүлэглэл. Ерөнхийлөгчтэй хуйвалдан хууль бусаар огцруулсан нь одоо нэгэнт тодорхой болсон. Одоо түүнийг хөлсний бичээчид, сэтгүүлчид хичнээн муучлаад, харлуулаад амжилт олохгүй.
Л.Оюун-Эрдэнийг МАН-ын албан тушаалын шуналтнууд, УИХ-ын хөлсний гишүүд, авлигачид, хулгайчдын бүлэглэл. Ерөнхийлөгчтэй хуйвалдан хууль бусаар огцруулсан нь одоо нэгэнт тодорхой болсон. Одоо түүнийг хөлсний бичээчид, сэтгүүлчид хичнээн муучлаад, харлуулаад амжилт олохгүй.
Л.Оюун-Эрдэнийг МАН-ын албан тушаалын шуналтнууд, УИХ-ын хөлсний гишүүд, авлигачид, хулгайчдын бүлэглэл. Ерөнхийлөгчтэй хуйвалдан хууль бусаар огцруулсан нь одоо нэгэнт тодорхой болсон. Одоо түүнийг хөлсний бичээчид, сэтгүүлчид хичнээн муучлаад, харлуулаад амжилт олохгүй.
сайн галч байгаад миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж туршилт хийж алсан, Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан хунийг баярцогт даргаа гэж долигнож дууддаг Монголын туухэнд хамгийн муу хорчин алсын хараатай еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа.
Сэтгэл нь байсан байх аа, туршлага нь дутжээ. Дэндүү барууны маягаар хандаад, хөрсөн дээрээ бага буусан байх. Хэцүү л дээ. Манайд алалцах байж л юм хийнэ, диктатур удирдагч ямар нэг байдлаар хэрэгтэй. Хэтэрхий шүгэлдсэн л дээ, яг хийж бол чадаагүй.
Ганц дайсан тодруулж аваад түүнтэйгээ шүгэлддэг данх шиг шүгэлдээд үзээд бснаас улс оронд хийсэн юм бхгүй угаасаа тархи толгой нь ажиллаж хүрэхгүй гар бж дээ харинч яаж зайлуулж чадасан нь их юм халхын заяа хаяагүй юм бноо
Уул нь санаа нь байв ч сачий нь хүрэхгүй нөхөр байсан юм байна дээрээс нь нэмээд бөөн гомдол өрөвдөлтэй юм байна энэ бүхэн хүүкийн буруу амьдрал мэдэхгүй тэсвэр тэвчээр хатуужил муутай бөөн мөрөөдөл болсон залуучуудыг том дарга болгосон байна гэхдээ баян айлын эрх залуучуудаас арай дээр байсан байх аа
Ганц дайсан тодруулж аваад түүнтэйгээ шүгэлддэг данх шиг шүгэлдээд үзээд бснаас улс оронд хийсэн юм бхгүй угаасаа тархи толгой нь ажиллаж хүрэхгүй гар бж дээ харинч яаж зайлуулж чадасан нь их юм халхын заяа хаяагүй юм бноо
яг зөв дүгнэж бичсэн бна
Hero-гийн бичсэн детектив зохиолын гол дүрд тоглосноос улс орны болон ард түмний зовлонг гэтлэх ухаан,чадвар дутсан даа
Л.Оюун-Эрдэнэ авлигчид, хулгайчидтай тэмцэх тэмцлийг эхлүүлсэн, хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг санаачилсан, олон жил гацсан төмөр замын төслийг хөдөлгөсөн, ахмадуудын тэтгэврийг индекжүүлэх аргаар үнэн зөв тогтоосон гээд хийж бүтээсэн их ажлыг иргэд мэднэ. Энэ бүхэн Оюун-Эрдэнийг олон дайсантай болгосон шүү дээ. Ж.Оджаргал мэтийн авлигачид хөлсний жагсаалыг санхүүжүүлж, хүү нь үнэтэй цүнх бэлэглсэн гэдэг шалтгаар хуйвалдан яаран огцруулсан шүү дээ. Сүүлийн 35 жилд ийм Ерөнхий сайд гарч ирээгүй гэж магтаж байсан нөхөд яагаад дуугарахгүй байна?
ОЭ нь нөхцөл байдлаасаа болоод суурь боловсрол сайн авч чадаагүй учраас арав төгсөөд галч хийж байгаад, дараа нь гадаадын сүрхий сургуульд сурсан байлаа гээд өөрөө хийчээхгүй бол галч хэвээрээ байдаг гэдгийг сайн харууллаа. Бид бас улсын аж ахуйн нэгж эсвэл хувийн компаниа сайн удирдаж байсан микро түвшингийн удирдагчийг салбараа мэддэг гэж тооцсоор ирсэн нь том алдаа юм. Макро түвшингийн удирдлагад илүү өргөн хүрээний олон жилийн боловсрол хэрэгтэй. Мэргэжил дээшлүүлээд юмуу, дамжаанд яваад олчихгүй. Макро түвшинд олон жил ажилласан хүн туршлага хуримтлуулсан "найдвартай" мэт харагдавч, тогтолцооны өөрчлөлт хийж чадахгүй. Мөн "улс төрийн томилгоо" гэж элийрцгээж энэ улс орноо сөнөөхөө болимоор юм. Одоо гадаадаас өндөр үнээр мэргэжилтэнгүүд урьж авчирч аудит хийлгээд, цаашлаад салбар бүрт соц-ын үед байсан шиг нэг нэг "мэргэжилтэнтэй" болох л зам үлдлээ. Тэр үед орос байсан, одоо барууны боловсролтой. Улсынхаа хамаг мэдээллийг англи руу өгчихсөн гээ биздээ. Тэгэхээр удирдлагаа өгөхөд
Medleggui l baisan , tegeed yagaad iim udaan ESaid chiisniig odooch er oilgodoggui.
Medleggui l baisan , tegeed yagaad iim udaan ESaid chiisniig odooch er oilgodoggui.
МАНДАХБАЯРАА ЧИ ЯАЖ ИЙМ МУУХАЙ ГҮТГЭЛЭГ ХИЙЖ ХЭДЭН ХАЛТАР МӨНГӨ ОЛЖ ЧАДДАГ БАЙНАА
МАНДАХБАЯРАА ЧИ ЯАЖ ИЙМ МУУХАЙ ГҮТГЭЛЭГ ХИЙЖ ХЭДЭН ХАЛТАР МӨНГӨ ОЛЖ ЧАДДАГ БАЙНАА
шашны <<ТЭНЭГ МАЛ>> аа. Эх орон Монголыг минь хужаад уусан орох нөхцөл бүрдүүлэгч Урвагч ЭБЭ-гээс дор уу? Тэнэгээ Хужаа-төвөддөө очиж үр удмаараа " уусч мөх