"ДУБАЙ–2025" Залуучуудын Пара Азийн наадам 2025 оны 12-сарын 7-14-ний хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болох бөгөөд Монгол Улсаас нийт 18 залуу пара тамирчин, дасгалжуулагчийн хамтаар спортын гурван төрөлд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна.
Тэдний зорилго — Азийн дэвжээнд амжилт үзүүлж, Пара спортын ирээдүйг тодорхойлох залуу хүчээ таниулах юм. Энэ удаагийн наадамд манай улсаас дараах ГУРВАН төрөлд өрсөлдөнө.

Пара бочи (Boccia)
Монголын пара бочигийн баг “U22” ангилалд өрсөлдөнө. Энэ төрөлд оюуны болон биеийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчид ур чадвар, нарийвчлал, тактикаар өрсөлддөг.
Тамирчид:
Д.Дагмидмаа – BC2 ангилал (эмэгтэй)
Б.Урангоо – BC1 ангилал (эмэгтэй)
Т.Мөнхдэмбэрэл – BC1 ангилал (эрэгтэй)
Б.Золзаяа – BC3 ангилал (эмэгтэй)
Б.Гавьяат – BC2 ангилал (эрэгтэй)
Эдгээр залуу тамирчид 2024 онд болсон улсын аварга болон бүсийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, олон улсад өрсөлдөх эрхээ авсан юм.

Пара хөнгөн атлетик (Para Athletics)
Хөнгөн атлетикийн төрөлд Монголын баг тамирчид U17 болон U20 ангилалд оролцох бөгөөд гүйлт, бөөрөнцөг шидэлт, жад шидэлт төрлүүдэд хүч үзнэ.
U20 ангиллын тамирчид:
М. Золзаяа – бөөрөнцөг, зээрэнцэг (F57, эмэгтэй)
С. Жавхланбадрал – бөөрөнцөг, зээрэнцэг, жад (F33,34, эрэгтэй)
Г. Амин-Эрдэнэ – бөөрөнцөг, зээрэнцэг (F33,34, эрэгтэй)
Б. Хантүшиг – 100м, 200м гүйлт (F37, эрэгтэй)
Г. Ганэрдэнэ – бөөрөнцөг, зээрэнцэг (F40, эрэгтэй)
З. Тунамал-Эрдэнэ – 800м (T35-37, эрэгтэй)
Д. Тэмүүлэн – 200м (T37, эрэгтэй)
U17 ангиллын тамирчид:
Г. Цэнд – саваа мод шидэлт (F32, эрэгтэй)
Н. Амин-Эрдэнэ – бөөрөнцөг, зээрэнцэг (F37, эмэгтэй)
М. Хүсэл-Эрдэнэ – 800м (F37, эрэгтэй)
Б. Баяр-Эрдэнэ – бөөрөнцөг, зээрэнцэг, жад (F57, эрэгтэй)
С. Энхамгалан – 800м (T37, эрэгтэй)
Эдгээр тамирчдын дийлэнх нь “Next Generation” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн бөгөөд ирээдүйн Паралимпийн наадамд оролцох бүрэн боломжтой хэмээн мэргэжилтнүүд үнэлж байгаа билээ.

Пара пауэрлифтинг (Powerlifting)
Д.Жигмэд – 54 кг жингийн ангилал, “Next Gen” хөтөлбөрийн тамирчин (эрэгтэй)
Тэрбээр сүүлийн жилүүдэд дотоодын уралдаан, тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргаж, Азийн дэвжээнд өрсөлдөх эрхээ авснаас гадна 2025 оны Кайр хотноо болсон ДАШТ-д 54 кг жинд дэлхийн залуучуудын рекорд тогтоосон зэрэг томоохон амжилт гарган цаашид томоохон амжилтын эзэн болно гэдгээ харуулж чадсан шилдэг залуу тамирчин билээ.

Монголын багийн оролцоо нь хөгжлийн бэрхшээлтэй залуусын спортын оролцоог нэмэгдүүлэх, Азийн түвшинд туршлага солилцох, цаашлаад 2028 оны Лос Анжелесийн Паралимпийн наадамд бэлтгэх чухал алхам хэмээн онцолж байна.
Даваа - 11 сарын 03,
2025

Сэтгэгдэл0