sonin.mn

МОНГОЛ УЛСЫН НАЧИН ДОРЖСҮРЭНГИЙН БАТБАЯР (1956-2025 он)


Монгол улсын начин Доржсүрэнгийн Батбаяр 2025 оны аравдугаар сарын 31-ний өдөр нас нөгчиж, Монгол бөхийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Д.Батбаяр нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1956 онд төрсөн. Бага залуу наснаасаа үндэсний бөхийн спортыг сонгон хичээллэж, 1977 онд тав даван шөвгөрч, БНМАУ-ын начин цол хүртжээ. Мөн улсын баяр наадамд 1976, 1980, 1981 онуудад гурвантаа дөрөв давсан хүчтэн юм.


Тэрбээр зүүн талтай, хавирах, хонгодох, хутгах мэхийг голлож хийдэг бөх байлаа. Чөлөөт бөхийн спортын мастер цолтой.


Талийгаачийн хүнлэг, даруу, төлөв, ажилч, хичээнгүй зан чанар, Монгол бөхийн дэвжээнд гаргасан амжилт, үлгэр дуурайл нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.


Гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО