.jpg) 
                
                
                Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг жинд
Б.Тэмүүлэн Тажикистаны бөхийг иппон үнэлгээгээр цэвэр ялж, шигшээ барилдаанд Ираны бөхөд ялагдаж, дагах барилдаанд Энэтхэгийн бөхийг иппон үнэлгээгээр ялснаар Хүрэл медалийн эзэн боллоо.
Эрэгтэйчүүдийн -90кг жинд
Б.Мөнгөндөл эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөхөд ялагдаж, дагах барилдаанд Тайландын бөхийг иппон үнэлгээгээр цэвэр ялж, Хүрэл медалийн барилдаанд БНХАУ-ын бөх Лю Янг юүко үнэлгээгээр ялснаар Хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн +90кг жинд
С.Мөнх-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Малайзийн бөхийг иппон үнэлгээгээр ялж, хагас шигшээд Казакстаны бөхөд ялагдсан боловч хүрэл медалийн төлөөх барилдаанд Арабын Нэгдсэн Эмират улсын бөхийг ялснаар Хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн -70кг жинд
Х.Буянжаргал эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Тайландын бөхийг иппон үнэлгээгээр цэвэр ялж, хагас шигшээд Казакстаны бөхөд ялагдаж Хүрэл медалийн төлөөх барилдаанд Ираны бөхийг ялснаар Хүрэл медалийн эзэн боллоо.
Эмэгтэйчүүдийн +70кг жинд
Б.Номуунзаяа эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойргийн барилдаанд БНХАУ-ын тамирчинд ялагдаж, Хүрэл медалын төлөөх барилдаанд Киргизстаны бөхийг иппон үнэлгээгээр цэвэр ялж Хүрэл медалийн эзэн боллоо.




 Баасан - 10 сарын 31,
                        2025
                        Баасан - 10 сарын 31,
                        2025 
                                
Сэтгэгдэл0