Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм. Энэхүү тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унах, гэр бүл салах, амиа хорлох зэрэг эрсдэлд хүргэдэг.
Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Цахимаар мөрийтэй тоглож их хэмжээний мөнгө залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 39 настай, эрэгтэй “Ч” "Poker …." апплейкшнаар цахим мөрийтэй тоглоом /покер/ тоглож, бусдын дансанд 80 сая төгрөг шилжүүлж залилуулсан байна. Иргэд Та бүхэн цахим орчинд явж буй худал зар мэдээлэлд хууртан өөрийн эд хөрөнгө, амьдрал, цаг хугацаа, гэр бүлээ алдаж байгааг ойлгон ухамсарлаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулъя.
Пүрэв - 10 сарын 30,
2025

Сэтгэгдэл2
ийм малнуудыг хохь нь гэж хэлээд орхиочээ, ажил удаад. тоглохдоо та нараас зөвшөөрөл авдаггүй биз дээ
хохино.