“Машины оношилгоо дарж өгнө” гэх утга бүхий мэдээлэл байршуулж, 270 орчим иргэдийг залилсан этгээдийг олж тогтоолоо.
Иргэн 23 настай, эрэгтэй Ц нь цахим орчинд “Машины оношилгоо дарж өгнө” гэх утга бүхий мэдээлэл байршуулж, мэдээллийн дагуу холбогдсон иргэдэд “Авто оношилгооны газруудад таньдаг хүн байдаг, мөнгөө эхлээд тушаачих, тэгээд болно” гэж итгэл төрүүлэн өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар мөнгийг шилжүүлэн авсны дараа иргэдтэй харилцаж байсан гар утасны дугаар, цахим хаягаа устгаж залилах гэмт хэрэг үйлджээ. Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг авахдаа баталгаатай газарт хандаж, өөртөө эрсдэл үүсгэхээс сэргийлээрэй.
Пүрэв - 10 сарын 30,
2025

Сэтгэгдэл3
Хөөрхий дөө залуу хүн байна. Коронагийн үед сургуульдаа сайн сурч чадаагүй болохоор мэргэжил мэдлэгээр бусдад гологдсон бололтой. Ажил олдохгүй эцэстээ залилан хийхээс арга олдоогүй бололтой. Энэ бүхэнд улсын их хурлын дарга байсан Занданшатар бас буруутай, улсыг зөв удирдаж чадаагүйгээр үл барам хууль санаачлан хүүхдүүдийн ирээдүйг хамгаалаагүй.
Бүх насаар нь шоронд хорь.
Занданшатарыг бүх насаар нь хорих хэрэгтэй боллоо шүү.