Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ "...Өчигдөр орой 19.30 минутад Авлигатай тэмцэх газар 20 байцаагчийг цуглуулаад та нар Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь жагсааж байгаад бүгдэд нь түүх үүсгэж байгаад шалгах гэж үзсэн. Энэ тухай намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатарт хэлсэн. Түүний дараагаар Авлигатай тэмцэх газар бүх зүйлээ устгасан, зогсоосон" гэх утгатай илт үндэслэлгүй худал зүйлийг олон нийтэд мэдэгдлээ.
Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т "Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно" гэж заасан бөгөөд Улсын Их Хурлын даргын дээрх мэдэгдэл нь Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хэмээн үзэж байна.
Авлигатай тэмцэх газрын удирдлага нь албан хаагчиддаа улс төрийн намын дотоод асуудал, сонгуультай холбогдуулан тодорхой зорилго бүхий үйлдэл, үйл ажиллагаа хийх талаар үүрэг чиглэл өгөөгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан хууль дээдлэх, хараат бус, ил тод байх зарчмыг чанд баримтлан ажилладаг бөгөөд бие даасан төрийн тусгай байгууллагыг улс төрийн намын дотоод асуудалдаа хамаатуулж татан оролцуулах санаархал, Эрүүгийн хуульд заасан харьяаллын гэмт хэргийг шалгаж буй ажиллагааг улстөржүүлэх үйлдлээ зогсоохыг Та бүхнээс хүсье.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
                        Мягмар - 11 сарын 04,
                        2025
                                
Сэтгэгдэл10
Авилгалтай Тэмцэх Газар авилгалтай хийх тэмцэлдээ аль эрт л ялагдаа биз дээ
Үссэнээсээ л тэмцээгүй шүү дээ. Улс төрчдийн гар хөл болсон байгууллага
Амарбаясгалан тайлбараа хий Арай ч дээ
МЭДЭГДЭЛ ЭНЭ ТЭР ГЭЖ СҮРЖИГНЭЖ БАЙСНААС УЛС ТӨРИЙН НӨЛӨӨНӨӨС АНГИЖИРЧ, УНАСАН НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЖ, ХУУЛЬ ЁС ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ УЛС ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ЭРХ АШГИЙН ХОЙНООС ХИЧЭЭН ЗҮТГЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХАА.
хуцаа. авилгадаа ялагдаж, ерөнхийлөгчийн халаасанд багтсан новшнууд
хуцаа. авилгадаа ялагдаж, ерөнхийлөгчийн халаасанд багтсан новшнууд
АТГазар гэж ажлаа хийдэггүй харин авилгалч Ухны ишиг Хүрэлсүхийнхээ хүслийг гүйцээдэг хонгилын машин. Ямар ч нэр хүндгүй, ямбий янхан шиг газар
АТГазар гэж ажлаа хийдэггүй харин авилгалч Ухны ишиг Хүрэлсүхийнхээ хүслийг гүйцээдэг хонгилын машин. Ямар ч нэр хүндгүй, ямбий янхан шиг газар
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
Амарбаясгалан оргүй худал зүйл яриагүй байх. Ерөнхийлөгч засгийн газраа огцруулаад өөрийн засгийн газраа бүрдүүлсэн.Тэр ерөнхий сайд өөрийгөө унахгүйн тулд АТГ ээр эсрэг саналтай хүнийг дарамтлуулж л байгаа ш дээ.