УИХ-ын гишүүн С.Ганбаатар Эрүүгийн хуулийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” буюу өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан, “хахууль авсан”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан”, 2.10 дугаар зүйлд заасан, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” зэрэг нийт 6 хэрэгт яллагдагчаар татагдаад буй билээ. Тэгвэл ergelt.mn сайт түүний Хятад компаниудад тендер авч өгдөг тухай илчилжээ.
Тус сайтад бичсэнээр бол “Өвөр монголын зам гүүр групп” ХХК нь Монголд орж ирэхдээ Meng Hedalai гэх Хятад иргэний нэр дээр “Улаанбаатар, Хан-Уул, 11-р хорроо, Тэнгэр рашаан гудамж, Роял каунти хотхон, 306-р байр, 202 тоот” хаяг дээр бүртгэгдсэн. Энэ хаяг дээр нь “Континентал ойл” ХХК, “Континентал конкрет” ХХК-иуд давхар бүртгэлтэй байдаг. Энэ хоёр компанийн эзэн нь Энхжаргалын Энхмөрөн гэж хүн бий. Өөрөөр бол, Энхжаргалын Энхмөрөнгийн гэрийн хаяг дээр Хятадын “Өвөр монголын зам гүүр групп” ХХК бүртгэлтэй байдаг гэсэн үг.
Тэгвэл Энхжаргалын Энхмөрөн нь 2018 оны зургадугаар сард аав Жумдааны Энхжаргал, Доржпүрэвийн Баярмаа, Балжиннямын Тунгалаг нартай “Ворлд плас файв” ХХК-ийг хамтран байгуулж, 2018-2025 онд Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан залуу.
- “Ворлд плас файв” ХХК-ийг хамтран эзэмшигч Балжиннямын Тунгалаг нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр.
- “Ворлд плас файв” ХХК-ийг хамтран эзэмшигч Жумдааны Энхжаргал нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МАХН-д байхад гол хамтрагч нь байсан хуурай ах нь.
Ялангуяа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшиж өрсөлдөхөд Ж.Энхжаргал гол хувь нэмэр оруулсан. Тиймдээ ч дараа жил нь буюу 2018 онд Ж.Энхжаргал өөрийн хүү Э.Энхмөрөнгийн хамтаар С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Ворлд плас файв” ХХК-ийг байгуулж, гэр бүлээрээ халаасаа нэгтгэсэн. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд МАХН-ын “Та бидний эвсэл”-ээс Ж.Энхжаргал Дорнод аймагт нэр дэвшихээр болж, сурталчилгаа эхлэхээс хоёр сарын өмнө С.Ганбаатар Дорнодод очиж, Ж.Энхжаргалыг дэмжихийг уриалж явсан. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо Ж.Энхжаргалыг нэр дэвшүүлэхээс татгалзсан байдаг.
- “Ворлд плас файв” ХХК-ийг хамтран эзэмшигч Доржпүрэвийн Баярмаа нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагийн найз бөгөөд "Болор-Аграмба" ХХК-ийн захирал.
Баримт 2: С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Ворлд плас файв” ХХК-ийг хамтран эзэмшдэг Д.Баярмаа нь Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай дотно, Дорноговь дахь бүх тендерүүдийг авдаг
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы Дорноговь аймагтаа хэрэгжүүлэхээр санаачилсан, санхүүжилтийг нь улсын төсөвт суулгасан төсөл, тендер бүрийг Д.Баярмаагийн “Болор-Аграмба” ХХК нь авдаг. Учир нь, Д.Баярмаа нь Дорноговь аймгийн уугуул, түүний төрсөн дүү Б.Баярсайхан нь 2016-2020 онд Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч байсан. Тэгээд болоогүй, Д.Баярсайхан нь Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы шадар цэрэг, Дорноговь аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн асан Т.Энхтүвшинтэй “Бурхант тал” ХХК-ийг хамтран эзэмшиж байсан. Тиймдээ ч Д.Баярмаагийн “Болор-Аграмба” ХХК нь 2019-2025 онд Дорноговь аймгийн бүх том тендерүүдийг авсан. Ингэхдээ “Болор-Аграмба” ХХК-ийн шалгарсан тендер бүрийн шав тавих ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан биечлэн очиж оролцдог.
Жишээ нь,
2019 оны тавдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд суманд 1000 хүний суудалтай Соёл, спортын цогцолбор барих\5.8 тэрбум\ шав тавих ёслол,
2021 оны тавдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд суманд 640 хүүхдийн сургууль барихю\5.0 тэрбум\ шав тавих ёслол,
2025 оны дөрөвдүгээр сард АШУҮИС-ийн харьяа Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургуулийн шинэ барилга барих\25.1 тэрбум\шав тавих ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Болор-Аграмба” ХХК-ийн захирал Д.Баярмаа нар хамт оролцсоныг доор баримтаас харж болно.
Дээрх хоёр баримтыг нэгтгэж харвал, С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Ворлд плас файв” ХХК-ийг хамтран эзэмшигч Ж.Энхжаргал, Э.Энхмөрөнгийн гэрийн хаяг дээр “Өвөр монголын зам гүүр групп” ХХК бүртгэлтэй. Нөгөө талаас, С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Ворлд плас файв” ХХК-ийг хамтран эзэмшигч Д.Баярмаа нь Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай дотно, Дорноговийн тендерүүдийг авдаг. Харин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Өвөр монголын зам гүүр групп” ХХК-д Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн 63.5 км авто замын 70.1 тэрбум төгрөгийн тендер, Баян-Өлгий аймгийн Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл сум чиглэлийн 66 км авто замын 163 тэрбум төгрөгийн тендерийг тус тус өгсөн. Тэгээд болоогүй, өнгөрөгч долдугаар сарын 2-нд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Баян-Өлгий аймагт биечлэн очиж, “Өвөр монголын зам гүүр групп” ХХК-ийн Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл сум чиглэлийн 66 км авто замын ажлын нээлтэнд оролцон тууз хайчилж, тайзан дээрээс тусгайлан баяр хүргэсэн.
Тэгэхээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Ворлд плас файв” ХХК-ийнхаа хамтрагчид болох Ж.Энхжаргал, Э.Энхмөрөн болон Б.Баярмаатай хуйвалдан, Хятадын “Өвөр монголын зам гүүр групп” ХХК-ийг Монголд оруулж ирэх, тус компанид Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар 233 тэрбум төгрөгийн хоёр тендер “өгүүлэх” ажиллагаанд оролцсон байж болзошгүй байна" гэсэн байна.
Эх сурвалж: https://ergelt.mn/news/22/single/55202
                        Мягмар - 11 сарын 04,
                        2025
                                
Сэтгэгдэл30
Босоо Гамбаатай нь хамт боовон толгой Дэлгэрсайханыг шалгах болж дээ
Дээрх мэдээ хэрэв үнэн бол С.Ганбаатарын хавтаст хэрэг нь бараг бэлэн болчихсон юм байна шдээ!! Мөрдөгч нар зөвхөн хавтсан дотор хийгээд л шүүхэд өгөхөөр шахам юм байна!!!
2000 оноос хойш баахан хятадуудыг Монголын иргэн болгосон хүн бол Намбарын Энхбаяр хэмээх урвагч юм. Жумдаан гэж хятадыг монголоос хөөж явуул.
Нэг Солонгосоос авилга авч бгаа бичлэг бдаг.Бүгд хонины арьс нөмөрсөн чононууд.
Босоо Гамбаа сүхээр цохисон ч унахгүй ээ !
Ийм зэргиын тус хаа сайгүй баыж л бдаг!!! Төрд бгаа хүмүүсийн булхай хулгайг нэг нэггүй ухвал барашлахгүй далай! Гүйцэтгэл хөрөнгө оруулалт нь бхайд яахаараа хулгай байдаг бнаа!!!
Ганбаатарыг харлуулах гэж янз бүрээр үзэж бна даа. Харин ч Ганбаатарын рейтинг өсөж бгаа.
Иймгүй гишүүн хүн хаана байна улсын мөнгийг бүр аймаар идсэн байгааш дээ очёр дугаараар нь шүүгээч
Угаасаа л төрөлхийн хар заяатай хар санаатай хүнийг харлуулах нэмж харлуулах арга байхгүй л дээ маанаг минь
Монголд жижигхэн.Ганбаатарын эхнэр гэхээрээ л найзтайгаа хамт бизнес хийж болохгүй гэж үү. Бас гишүүний эхнэр гэхээрээ л тендерт шалгарч болохгүй гэж үү. Тэгээд тендрийг нь заавал гишүүн Ганбаатар авч өгсөн гээд хардаад байгаа юм уу. Баримттай юм уу. Болзошгүй гээд хүний нэр төрд сошиалаар халдаад байж болох юм уу. Тэгээд бас илчлэв гээд байгаа юм даа.
Za ene hun iim baij tegvel nuguu hulgaich naraasaa aidag yag ingeed il bolgoiroiiii
Тендерийн хуулинд өөрчлөлт оруулая Ганбаатар л гэнэ ядэлгэрсаыхан л гэнэ Нямбаатар л гэнэ Тендерт дан хчтад кампани шалгаруулж монгол кампани иррэдийг ажил орлогогүй болгож эцэст нь залуучууд эх орондоо амьдрах боломжгүй галагшаа дүрвэж Монгол эзгүйрч уугуул иррэд улам өүр өмч орлогогүй болж байна Улс төрчид Монголын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал хүн амын зохист хөгжлиыг хангахын оронд албан тушаал өмч хөрөнгийн төлөө үхэлдэн тэмцэлдэж байна
Эрх баригчид аргаа барж байна...Ганбаатар хадан дээр гарчихлаа...баталгаатай ерөнхийлөгч
Арга ядсан мөрдлөг юм. Би хүртэл босоог танина ш дээ
Бас ч шууд хулгай хийсэн юм уншигдахгүй байна.Одоо Хүрэлсүхийн талаар бичээрэй
Энэ Ганбаатар Хүрэлсүхийн хулгай луврыг илчлэхээсээ айсан арчаагүй аймхай хошного болоод дуусав аа.
Компани байгуулаад амьдарч болохгүй нийгэм юм уу? Юу нь болохгүй бгаан. ЭНЭ байдлаараа босоо Ганбаа ЕӨК болно шүү. Тээр жил Эбэ Женког ингээд еөк болгосон юмдаа
Босоо Ганбаа суулттай Ганбаа болох нь ээ
Hurelsuh ,Zandanshatar. Nariin. Kazinodoj. Bank. Dampuuruulsan. Gedeg. Hereg. Yaj. Tugssun. Ym be.
Нэг Солонгосоос авилга авч бгаа бичлэг бдаг.Бүгд хонины арьс нөмөрсөн чононууд.
Босоо Ганбаа бол хулгайч, хуурамч эх оронч.
Харлуулах технологи худалдагдсан сайт зохиомол х
odoo shash nuu
зогсоо ганбаа угаасаа бүткү хулгайчшд.
ганбаатар бол угын худал хуурмагийн намагт живж байгаа мэлхий
Хэн ч тоодоггүй Ганбаа их том олигарх байсан гэжийн.
За ийм бж . Гэтэл энд нэг Сонин зүйл анзаарагдаж байна хө. Яагаад дандас Ерөнхийлөгчийн Сонгуулийн үеээр хамтарсан гэдэг нь ЯЛ юм шиг болоод байна ? Айн ? Энд : Ялангуяа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшиж өрсөлдөхөд Ж.Энхжаргал гол хувь нэмэр оруулсан. Тиймдээ ч дараа жил нь буюу 2018 онд Ж.Энхжаргал өөрийн хүү Э.Энхмөрөнгийн хамтаар С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Ворлд плас файв” ХХК-ийг байгуулж, гэр бүлээрээ халаасаа нэгтгэсэн. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд МАХН-ын “Та бидний эвсэл”-ээс Ж.Энхжаргал Дорнод аймагт нэр дэвшихээр болж, сурталчилгаа эхлэхээс хоёр сарын өмнө С.Ганбаатар Дорнодод очиж, Ж.Энхжаргалыг дэмжихийг уриалж явсан. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо Ж.Энхжаргалыг нэр дэвшүүлэхээс татгалзсан байдаг. гэж ирээд л ? Сонгуулийн ерөнхий хороо ТАТГАЛЗСАН (Хүкийн сугны үс -түүнд сандалаар зодуулан зодуулан архидан идэвхтэн согтууран байж дарга дорго болдог Дэлгэрнаран гэгч байдаг) Айн ? Энэ ердийн бизнесийн нийтлэг зүйлд яагаад бн?
За ийм бж . Гэтэл энд нэг Сонин зүйл анзаарагдаж байна хө. Яагаад дандас Ерөнхийлөгчийн Сонгуулийн үеээр хамтарсан гэдэг нь ЯЛ юм шиг болоод байна ? Айн ? Энд : Ялангуяа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшиж өрсөлдөхөд Ж.Энхжаргал гол хувь нэмэр оруулсан. Тиймдээ ч дараа жил нь буюу 2018 онд Ж.Энхжаргал өөрийн хүү Э.Энхмөрөнгийн хамтаар С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Ворлд плас файв” ХХК-ийг байгуулж, гэр бүлээрээ халаасаа нэгтгэсэн. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд МАХН-ын “Та бидний эвсэл”-ээс Ж.Энхжаргал Дорнод аймагт нэр дэвшихээр болж, сурталчилгаа эхлэхээс хоёр сарын өмнө С.Ганбаатар Дорнодод очиж, Ж.Энхжаргалыг дэмжихийг уриалж явсан. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо Ж.Энхжаргалыг нэр дэвшүүлэхээс татгалзсан байдаг. гэж ирээд л ? Сонгуулийн ерөнхий хороо ТАТГАЛЗСАН (Хүкийн сугны үс -түүнд сандалаар зодуулан зодуулан архидан идэвхтэн согтууран байж дарга дорго болдог Дэлгэрнаран гэгч байдаг) Айн ? Энэ ердийн бизнесийн нийтлэг зүйлд яагаад бн?
Ганөаатар биш Дэлгэрсайхан юм бишүү
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу