Нийслэлийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2-р хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяатай ярилцлаа.
Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн С.Г-т прокурорын мэдэгдэх хуудсыг гардуулж өгөхөөр АТГ-ын нэр бүхий хоёр ажилтан Төрийн ордонд очсон талаар мэдээлэл гарсан. Энэ чухам юу болсон юм бэ?
Юуны өмнө УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатартай холбоотой шалгагдаж буй гэмт хэргийн талаар холбогдох мэдээллийг хүргэе ээ. Мөрдөх байгууллагаас өнгөрсөн 8 сарын эхээр Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт ирүүлсэн. Прокурорын байгууллага мөрдөгчийн ирүүлсэн саналыг хянан үзэж үндэслэлтэй байна гэж дүгнэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэд хэдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Сайнхүүгийн Ганбаатарт:
1 дүгээрт Эрүүгийн хуулийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” буюу өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон,
2 дугаарт, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан, “хахууль авсан”,
3 дугаарт, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан”,
4 дүгээрт, 22.10 дугаар зүйлд заасан, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” зэрэг нийт 6 хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдээд байна.
Яллагдагч С.Ганбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхгүй, ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаанд оролцохгүй, зөвхөн хэрэг шүүхэд шилжиж очсон үед шүүхэд өөрөө мэдүүлэг өгнө гэсэн байдаг.
Өнгөрсөн хугацаанд мөрдөгч түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад ч мөн хүрэлцэн ирээгүй байдаг.
Мөн яллах дүгнэлтийг С.Ганбаатарт гардуулахаар дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 3 удаа хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ирээгүй тул Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шийдвэр танилцуулахаар 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг үйлдэн, С.Ганбаатарт хүргүүлэхийг мөрдөгчид даалгасан. Үүний дагуу түүнд прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэх ажлыг мөрдөх байгууллага хэрэгжүүлж өнгөрсөн Баасан гарагт түүнд хүргүүлэхээр ажилласан байсан. Энэ бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулдах ажиллагаа юм.
Улсын Их Хурлын гишүүн С.Г-нь ямар гэмт хэрэгт холбогдон шалгагдсан бэ?
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарт холбогдуулан шалгаж буй 6 хэргийн талаар би өмнө товч мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгөн угаасан зэрэгт олон зүйл ангиудаар яллагдаж байна.
Эдгээр хэргүүд нь одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгаа тул хуульд заасны дагуу дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6-д зааснаар яллагдагчид яллах дүгнэлтийг гардуулсны дараа хавтаст хэргийг шүүхэд шилжүүлдэг иймд уг хэргийг хуульд заасан журмын дагуу прокурорын байгууллага хяналт тавин ажиллаж байна.
                        Мягмар - 11 сарын 04,
                        2025
                                
Сэтгэгдэл34
Эхлээд банкны дээрэмчин казиночин зодоонч луйварчин хүрэлсүгээ шалгаач Хэний ямар мөнгөөр австралид авгай хүүхэдтэйгээ жаргаж цэнгэсэн бэ Хүрэлсүгийн оффшорт нуусан мөнгиийг шалга
Хү Сү Жан Засгийн газрын ард талд МАН-ын дарга Миеэ данжаадын газрыг дээмэдэж аваад 6 давхар байшин бариулж зарж идээд Австали руу зугатсан гэж Миеэ дааяа өөрөө албан есоор мэдэгдэж байсан. Бас Тэрэлжид Бугат ресорт гэдэг МАН-ын дарга данжаадуудыг нисдэг тэргээр аваачиж янхандуулж зугаацуулдаг эдлэн газар бий.
Наад нэг өвчтэй юмаа бушуу далд хий!!
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Оюун эрдэнээ шалгаач ээ. Үр хүүхдүүд нь хүртэл хөрөнгөжөөд байгаа биз дээ.
Хэн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг баталчихсан юм бэ??? Чи арай биш байлгүй дээ намгийн мэлхий минь. Хуулийн байгууллага шалгаад орлогын эх үүсвэрийг нь тогтоочихсон байхад мэлхий гуаглаад хэн тоож сонсох вэ дээ ккк
Хү Сү Жан Засгийн газрын ард талд МАН-ын дарга Миеэ данжаадынхаа газрыг дээрэмдэж аваад 6 давхар байшин бариулж зарж идээд Австали руу зугатсан гэж Миеэ дааяа нь өөрөө албан есоор мэдэгдэж байсан. Бас Тэрэлжид Бугат ресорт гэдэг МАН-ын дарга данжаадуудыг нисдэг тэргээр аваачиж янхандуулж зугаацуулдаг эдлэн газар бий.
Хуц чи
Нөгөө поп гарын хөрөнгийг шалгах болоогүй юу
Ямар ч сайд хийж үзээгүй хүнийг тэнэг даргын. Ушаалаар ай
өөөөөө хөөөрхииий даанч дээ ганбааа.
Би ирэх 27 оны ёрөнхийлөгчийн сонгуульд заалнаас буюу их хурлын танхимаас нэр дэвшинэ гэж онгироод аальгүйтээд байгаа хүнийг эртнээс хашрааж байгаа юм ! Босоо минь амаа мэдэж яв !
Новш минь шийдвэрээ хүлээж аваад шалгуулчихгүй юундаа тал тал тийшээгээ орилоод хэвтээд байгаа юм.Танхимаас чирээд гаргаач.
Новш минь шийдвэрээ хүлээж аваад шалгуулчихгүй юундаа тал тал тийшээгээ орилоод хэвтээд байгаа юм.Танхимаас чирээд гаргаач.
Шорондоо үхээрэй урвагч лалраа.
ийм л хүмүүсийг төр бариулаад байна даа
Прокурор, шүүхийн байгууллага шударгаар ажиллаж байгаа гэдэгт би итгэдэг. Яахаараа төрийн байгууллагыг үл тоогоод байгаа юм бол оо
Хү Сү Жан Засгийн газрын ард талд МАН-ын дарга Миеэ данжаадынхаа газрыг дээрэмдэж аваад 6 давхар байшин бариулж зарж идээд Австали руу зугатсан гэж Миеэ дааяа нь өөрөө албан есоор мэдэгдэж байсан. Бас Тэрэлжид Бугат ресорт гэдэг МАН-ын дарга данжаадуудыг нисдэг тэргээр аваачиж янхандуулж зугаацуулдаг эдлэн газар нь бий.
нотой болоол очихгүй бга муу новш жирийн иргэн бол гүйгээл очно сайн шалгаж ялла
Эхлээд эгч нь солонгост шал угааж 4 тэрбумтай болгосон гэх хэргииг шалгаачээ.
Хиншүүгийн хэргийг замхруулах санаатай
Хууль дуудаж байхад очихгүй бол жирийн иргэнийг байгаа газраас нь гавлаад явдаг биз дээ? Энэ хүн яагаад Монгол Улсын хуулийг үл тоомсорлож байгаа юм?
Их зальтай урвагч новш доо
Дандаа хулгайч нар болохоор их дугараад байдгыг нь унагадаг нэг гэм бий! Яг гэмгүй гэж хэлэхгүй лдээ! Гэхдээ эхлээд Оюукаг шалгамаар юм. Юм дарааллаараа сайхан шдээ
Хүрэлсүх минь больдоо ! Чамайг өөрийг чинь ухвал энэнээс хэт юм гарна шүү дээ, эрх мэдэл, албан тушаалаараа далайлгаж, ийм балай юм хийхээ боль !!! Хуулийн байгууллагуудыг тулган шаардаж хууль бус юм хийлгэхээ больж үз дээ !!!
ХЭРЛСҮХ ЧИ ЯЛ АВААД ГӨЛИЙГӨӨД ЗОГСОЖ БАЙСНАА САНА. ЗУРАГ СЭЛТЭЭ ЭРГЭЖ ХАР. ЧИ БОЛ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ, ДЭЭРЭМЧИН, ШОРОНГИЙН ХАДААС БОЛОХ ЁСТОЙ ЭТГЭЭД МӨНӨӨС МӨН. ЖДҮ, ХАДГАЛАМЖ БАНКНЫ 14 ТЭРБУМЫН ЗАВШИЛТ, АНОД БАНКНЫ ДЭЭРЭМ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭЭРЭМ ЗЭЭЛИЙН БУЛХАЙ, ЭНЭ БҮГДИЙНХЭЭ МӨНГӨӨР БУГАТ РЭОРТЫН ХӨРӨНГӨ, ЭГЧ НЬ СОЛОНГОСТ АЖИЛЛААД ЧАМЙД 4 ТЭРБУМ ТӨГРӨГ ГУЙВУУЛЖ БАЯЖУУЛСАН ГЭХ ХУУРМАГ ХУДАЛ БАЙДАЛ БҮХЭН ЧАМАЙГ ХЭН БОЛОХЫГ БЭЛХЭНЭЭ НОТОЛДОГ ЮМ
Хужль тэгш байх ёстой Ганбаатар давуу байдал үүсгэж болохгүй УИХ гишүүн гээд давуу гэсэн үг биш
Хууль тэгш байх ёстой Ганбаатар давуу байдал үүсгэж болохгүй УИХ гишүүн гээд давуу гэсэн үг биш
Ганбаатар та eрөнхийлөгч болох сэрүүн Зүүднээсээ хурдхан салахгүй бол галзуурна шүү чамайг АНн ижлүүд чинь л сонгох байх
Авилга авсан гэж сэжиглэж байгаа бол хуулиа хүндлээд шалгуулчих л хэрэгтэй. Хэрэг хийгээгүй бол цагаадаад л гараад ирнэ шүү дээ. Шударга ёсыг өөрсдөөсөө л эхлэх ёстой
Нутгийн ахаа дагаж далдганаад өрмөө хуулуулж бна уу...ах бол хатуу хаяатай дагасан хүн шагнал хүртэнэ...гээгдэнэ
хиншүү ингээд босоо байснаа суух болжээ.
Ганбаатарыг шударга тэмцэгч, үгэндээ хүрдэг зүтгэлтэн гэж ялангуяяа ҮЭ-ийг тэргүүлж байхад нт их хүндэтгэдэг байлаа. Гэвч дараа нь элдэв нам дамжаад, ил далд ороод байхаар нь гайхдаг байлаа. Одоо юу болоод байгаа юм болдоо? Хавчин гадуурхаж, хилс хэрэгт бүү оруулчихаасай.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу