sonin.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11.13 цагт "Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх сургууль дээрээ хүргүүлсэн 8 настай хүүхдийг 11.00 цагийн орчим хичээлдээ ирээгүй гэж сургуулиас нь мэдэгдсэн" гэх дуудлага бүртгэгдсэн. 


Хүүхэд алга болсон талаарх мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нийт 54 алба хаагч эрэн сурвалжлах чиглэлээр шуурхай ажиллаж, зам маршрутыг тогтоох, хяналтын камерыг шүүх, иргэдээс мэдээлэл цуглуулах зэрэг ажиллагааг зохион байгуулж, хүүхдийг 23 цаг 50 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу "Тахилтын эцэс"-ээс олж ар гэрт нь хүлээлгэн өглөө.


Цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдээлэл ирүүлж, иргэний үүргээ биелүүлэн хамтран ажилласан иргэд Та бүхэндээ баярлалаа.