Ерөнхий сайд Г.Занданшатар “Цайрт минерал” компанийн 50% хувийг төрийн мэдэлд авч буйгаа зарлалаа. Ус тосоороо ялгарна гэдэг шиг улсын цайрын орд бол хувийн хэвшлийн хууль ёсны бүтээн байгуулалтаас тэс өөр. Төрийн албан тушаалтнууд хувьдаа завшсан үйл баримт юм. “Монгол Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын удирдлага, тухай үеийн төрийн түшмэлүүд хуйвалдан хувийн компани байгуулаад, 50%-ийг нь хятадуудад өгчихсөн хэрэг. Эндээс 100% Монголдоо авч үлдэх нь ямар их ач холбогдолтойг яруу тодоор харж байна. Хэрвээ МАК шиг Нарийнсухайтыг, “Энержи ресурс шиг Тавантолгойг Монголдоо авч үлдэж хадгалсан бол “Цайрт минерал”-ын тэн хагасыг нь хувьдаа авцгаагаад, 50%-ийг нь Хятадын компанид зарсан. Үндэсний монгол компаниуд хөрөнгө оруулалт татах, хувийг нь зарах хоёр ч тэмээ ямаа, тэнгэр газар шиг ялгаатай. Еэвэнгийн тал нь гэдэг шиг төр 50%-ийг нь эзэмшиж, үлдсэн талд нь хятадууд эзэн суусан хэвээрээ үлдэх магадлалтай.
Линк- https://www.facebook.com/share/v/19zNKN5v97/?mibextid=wwXIfr
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт оршдог Төмөртэйн овооны цайрын ордыг 50 гаруй жилийн өмнөөс 571 мянган доллар улсын хөрөнгөөс гарган хайж илрүүлсэн. 7,6 сая тонн хүдрийн нөөцтэй, стратегийн 16 ордын нэг. Нийгэм солигдох хэцүү цаг 1990-1992 онд 24 айлын орон сууцны гурван барилга, уурын зуух, 140 хүүхдийн цэцэрлэг, агуулах, лаборатори, харуулын байр, гурван агрегаттай цахилгаан станц, 10 машины граж, 1 км урттай эрчим хүчний шугам зэрэг өнөөгийн үнээр бол энэ бүхнийг 31.5 тэрбум төгрөгийн зээл авч босгосон. Хятадын компани 1995 онд жилдээ 68.2 мянган тонн 50 хувийн агуулгамжтай цайрын баяжмал гаргаж, тэр үедээ 6.2 ам.доллар олох ТЭЗҮ хийж байжээ. “Монгол эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын захирал, орлогч, нягтлан, яам, тамгын газрын дарга нар энэ бүхнийг бүтнээр нь хувьдаа авчихсан. Улсын үйлдвэрийн газрын нэр дээрх Төмөртэйн овооны тусгай зөвшөөрлийг “Метал импекс”-д 1997 онд шилжүүлж аваад, цаашаа Хятадын өнгөт төмөрлөгийн зураг төслийн компанитай хамтарсан “Цайрт минерал”-ыг байгуулсан. Засгийн газрын тогтоолыг уландаа гишгэж, хайгуулын зардлын төлбөрийн хэмжээг 434.936 ам.доллараар хасуулж өлөнтсөн. Зөвхөн эндээс л гэхэд 140 гаруй мянган доллар хармаалж үлдсэнийг Үндэсний аудитын газар 2007 онд тогтоож байсан.
Хувь эзэмшигчид нь 2007 оны эхнээс 18 жилийн туршид ноогдол ашгаа хувааж өөрсдөдөө оноож ирсэн. Улсын үйлдвэрийн газрын удирдлага байсан, өнөөдөр “Метал Импекс”-ийн эзэд болсон 5 хүн эдлэх ёсгүй эрх эдэлж, 107.1 сая ам.доллар, 94.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг авсан. Өнөөгийн ханшаар 479.1 тэрбум, нэг хүн 94 орчим тэрбумыг хармаалсан гэсэн үг юм. Баялгийн хулгай, цүнх баригчид, цавчаа шахаа төрд л нүүрлэж, орд газрыг ордоор нь авчихдаг гэдгийг “Цайрт минерал”-ын цайрсан дээрэм харуулж байна. Хувийн хэвшил, төрийн зуршил хоёрын ялгааг нь энэ баримт хэлж өгнө.
Төсвийн хөрөнгөөр илрүүлсэн Төмөртэйн овооны цайрын ордыг төрийн албан тушаалтнууд хувьдаа завшиж, ноогдол ашиг хувааж авсаар ирсэн энэ үйлдлийг шалгуулж, прокурорт хандахыг Ерөнхий сайд Г.Занданшатар ЗГХЭГ,болон ХЗДХЯ-нд даалгалаа. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад үндэслэн Төмөртэйн овооны цайрын ордын 50 хувийн хувьцааг эзэмшиж, Үндэсний баялгийн санд үр өгөөжийг нь хуримтлуулахыг “Эрдэнэс Монгол” нэгдэлд үүрэг болгосон байна.
Стратегийн 35 орд бүрд хуулийн зөрчилтэй эсэхийг нягтлан шалгах Ажлын хэсгийн үр дүн сарын дотор багтаад эхнээсээ гарч байна. Г.Занданшатар УИХ-ын дарга байхад 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, түүнийг амилуулж, Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсан. Үүнээс хойш 5 жил өнгөрөхөд Засгийн газар ажлаа хийхээс илүү амаа билүүдсэнийг 5 сарын дотор засаж залруулна гэдгээ зарлав. Баялгийн сангаа ч арвижуулна, баялаг бүтээгчдээ ч дэмжинэ, Хулгай зэлгий, хувийн хэвшлийн бүтээн байгуулалтыг хууль ёсоор ус тос шиг ялгаж, хэлэлцээрийн ширээний ард сууна. Үүгээр баялгийн хараалаас сугарч, баялгийн ерөөлд орох цаг эхэлнэ гэсэн хүлээлттэй байна.
                        Мягмар - 11 сарын 04,
                        2025
                                
Сэтгэгдэл26
Зандан чинь Данхаас хол илүү хүн шүү
Гол хулгайч чинь гахай хоншоор Зан Дао Шао чинь өөрөө шүү.Ард нь гамин цэргийн бага дарга хочит Хү Сү гэгч махан толгойлсон хулгайч луйварчин мангайж инээгээд сууж байгаа даа
Zandangiin hol iluu ch yu l bol doo?...ta nart hen ch yahab dee!!eerch bydilsan syymjleltei ter ylasaa barih hyn ni tereegyi iim tenegdyy ard tymentei bye byenee tamiin togoonii ylgereeree tataj byylgadag ta nart hen ch yahab dee!!tertyei tergyi ene delhii yamar yanztai baina?...ergeed neg teriig barih jinhene ydirdagch tereh bailgyi dee!!!!!manai arabdygaar BOGD maani esej l baina.tyyniig nasand hyrehed neg teriin ydirdagch garch irne biz dee!!eneederiin ta nar bol zygeer l ylgeriin syyderyyd syy....................baga sig tenegteeree..................................................
Монгол улсад Дэлгэрсайхан сайд шиг мунаг эрс нэмэгдлээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан гэгч ардчилалыг устгаж ганцаараа олон эхнэр авч байгаа нь нөгөө талд олон эрсийг эхнэргүй болгож байна. Эртний түүхэнд хүчтэй ганц эр бусдынхаа авгай хүүхдүүдийг булааж авч өмчлөөд байжээ. Ийм байдалд удаан тэссэн чадалгүй эрс цуглан уулзаж анхны ардчилсан хуулийг баталжээ. Эхнэргүй олон ядарсан эрс нийлээд чадалтай олон эхнэр хүүхэдтэй эрийг алжээ. Ингээд олон эхнэрүүдийг нь эхнэргүй эрчүүдэд нэг нэгээр өгчээ. Энэ цагаас хойш эр хүн нэг эхнэртэй байх ёс тогтож, эцгийн эрхэт ёсыг мандуулжээ. Ардчилал бол эцгийн эрхэт ёсыг тогтоохоос эхэлнэ. Нэг эр нэг эхнэртэй байхаас ардчилал эхэлдэг. Өнөөдөр Монголд хүй нэгдлийн олон эхнэртэй бүдүүлэг зэрлэг үе бий болжээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан мэтийг дарж авч, Нэг эхнэртэй Эцгийн эрхэт ёсыг сэргээж Ардчилалыг мандуулах цаг иржээ. Дэлгэрсайханы олон эхнэрт Эцгийн эрхэт ёсыг унагаасан бузар үйлийнхэн гайг үүрүүлэх цаг болжээ. Нэг эхнэр тэжээх амархан, хямд🇲🇳.
Улааныг шалга. түүнии жонхуу
mcs, mak hoyoriig magtah geed baigaamuu?
Далд санаа нь бол тийм л бололтойдог
Заа, Улаан сайдын булай булхайруу ч орж явч лаа даа ! Олон жил нам дарж, цөм идсэн ноход шүү дээ, МСS,MAK нтр чинь энэний дэргэд энхи йн цагаан тагтаанууд бхгүй юү !!! Энэ ч тун зузаан гэмт хэрэг юм шүү дээ !!!
Үнэнд гүйцэгдлээ. Мөн ч их тонгочсондоо хөөрхий. Монголын баялгийг хууль бусаар идэж уусан хүмүүс битгий баярла, бүгд эдний араас орно
Уурхайн нөөцийг таамаглаж тогтоодог
.....ллддд
Алтан хувьцааг эзэмшдэг хүн байдаг гэж дуулсан юм байна тэр нь хэн юм бол?
Ганбат.
Olson buh hurungiig huraa yostoi....Huuli busaar avsan orlogiig huraah yostoi......
Ганболд гэлүү эзэн байдаг нэг л битүү нууцлаг кампани олон жил чимээгүй ажилсан тэгжл таараа ивээн тэтгэлэг хаялга байхгүй л газар дуулдаад байдгийм
Ганбат гдг бхаа Оргил рашаан сувилалын эзэн
Овоо шүү Шударга сатгүүлчид олон жилиын өмнө биёиж л байсан Одоо л нэг юм шударга ес тогтохнээ
zaazal
эзэнгүй Монголд ийм зүйл их гарнаа.........
ХУУЛЬ ЁСНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ҮР ДҮНД БИЙ БОЛСОН ОРД ХААНА БАЙНА. ЛАВ Л ЭНЭ МОНГОЛ УЛСАД ГЭГЭЭН ӨДӨР ДЭНЛҮҮ БАРИАД ЯВСАН ОЛДОХГҮЙ. ХУУЬ ЁСНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС ӨӨР ЧГЭХ ШИГ.
тэгээд төрд нүүрлэсэн хулгай нарыг толгойг нь илээд дахиж битгий тэгээрэй гэх үү? яахав нэгэнт та бүгдийн авсан юм чинь та нартай үлд шавхруугийг нь улс авья. одоо тэртээ тэргүй дуусч буй орд. ингэхгүй бол болохгүй байна. хар яршиг арга хэмжээ авсан болоод өнгөрье . та хэд мань дуугай л байж бай. гэх байхдаа.
Занданшатар даргаа бүх талаар дэмжинэ,харь орны сэтгэлгээтэй хулгайчуудаас бүх баялагаа хураах ажилд амжилт хүсье!Та туршлага арвинтай сайн удирдагч баярлалаа.
Улаан гэж авилгачин байсан Түүний жолооч л нэр дээрээ авсан Ашгаа хувааж хүртдэг шүү дээ
Улаан сайд Дамба Ганбат нар хувьцаа эзэмшигчид мөн уу
Монгол улсад Дэлгэрсайхан сайд шиг мунаг эрс нэмэгдлээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан гэгч ардчилалыг устгаж ганцаараа олон эхнэр авч байгаа нь нөгөө талд олон эрсийг эхнэргүй болгож байна. Эртний түүхэнд хүчтэй ганц эр бусдынхаа авгай хүүхдүүдийг булааж авч өмчлөөд байжээ. Ийм байдалд удаан тэссэн чадалгүй эрс цуглан уулзаж анхны ардчилсан хуулийг баталжээ. Эхнэргүй олон ядарсан эрс нийлээд чадалтай олон эхнэр хүүхэдтэй эрийг алжээ. Ингээд олон эхнэрүүдийг нь эхнэргүй эрчүүдэд нэг нэгээр өгчээ. Энэ цагаас хойш эр хүн нэг эхнэртэй байх ёс тогтож, эцгийн эрхэт ёсыг мандуулжээ. Ардчилал бол эцгийн эрхэт ёсыг тогтоохоос эхэлнэ. Нэг эр нэг эхнэртэй байхаас ардчилал эхэлдэг. Өнөөдөр Монголд хүй нэгдлийн олон эхнэртэй бүдүүлэг зэрлэг үе бий болжээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан мэтийг дарж авч, Нэг эхнэртэй Эцгийн эрхэт ёсыг сэргээж Ардчилалыг мандуулах цаг иржээ. Дэлгэрсайханы олон эхнэрт Эцгийн эрхэт ёсыг унагаасан бузар үйлийнхэн гайг үүрүүлэх цаг болжээ. Нэг эхнэр тэжээх амархан, хямд🇲🇳.
"Цайрт минериал"-ын Улаан сайд, Ганбат, Дамба нар, МАК-ийн Нямтайшир, "Энержи Ресурс"-ын Оджаргал нар бол монголын ард түмний өмч хөрөнгө, монгол төрийн өмч хөрөнгийг (ашигт малтмалыг) тонон дээрэмдэж авсан улаан цагаандаа гарсан дээрэмчид шүү дээ. Дээрэмчидтэй хэлцэл хийдэггүй, зөвхөн устгадаг дэлхий нийтийн ёс бий. Хрэвээ дээрэмчидыг устгахаас зайлсхийвэл дээрэмчидчидийн талд орсонд тооцогддог дэлхийн нийтийн хууль, ёс заншил бий. Харж л байя.