Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Гэвч сүүлийн өдрүүдэд жолооч нар улсын дугааргүйгээр болон автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцох нь олширч байна. Иймд, дээрх зөрчилд өнөөдрөөс хариуцлага тооцож эхэллээ.

Тодруулбал, ТЦА-ны хөдөлгөөн зохицуулагчид биечлэн болон камерын хяналтын системээр уг зөрчлийг илрүүлж арга хэмжээ авч байна. ЗТХ-д заасны дагуу улсын дугааргүй хөдөлгөөнд оролцвол иргэнийг 25 нэгж, хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Харин хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж иргэнийг 50 нэгж, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг анхаарна уу.




                        Мягмар - 11 сарын 04,
                        2025
                                
Сэтгэгдэл5
За за. Чухал ажилтай өдөр бол дугаараа тайлж авчихаад 25 мянгаар тогуулчихаад яваад байж болох л юм байна ккк
Өнөөдөр сондгой дугаартай машин явах ёсгүй гэтэл яваад л бна эхэндээ арга хэмжээ аваач торгулийг 10,100 дахин нэм ухамсаргүй хөгийн,биенээ хүндэтгэдгүй новш нарыг ер нь хөдөлгөөнд бүү оролцуул ТЦА ажлаа хий
Хуулиа хэрэгжүүлээч ээ
Хотын захиргаа л иргэддээ буруу үйлдэлд түлхэж байна шүү дэ. Дугаарын хязгаарлалтаа болих хэрэгтэй.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00