
Хичээлийн шинэ жил эхэлж гудамж талбай, олон нийтийн газар хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой халаасны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг.
Өнгөрсөн онд хүүхэд сургуульдаа явах, ирэх замд, мөн нийтийн тээврийн хэрэгсэлд зорчихдоо, сургуулийн орчинд халааснаасаа гар утас, эд зүйлээ алдах 400 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн бүлгийг илрүүлэн шалгаж байна.
Халаасны хулгайн гэмт хэрэгт хэн ч өртөх эрсдэлтэй, хаана ч үйлдэгдэх магадлалтай.
Иймд эцэг эхчүүд та бүхэн сонор сэрэмжээ дээшлүүлж, хүүхдэдээ гар утас, эд зүйлээ биедээ авч явахдаа анхаарал, болгоомжтой байхыг хэлж, ойлгуулж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл1
Жижиг хулгайн гэмт хэргийг Британид даанч нэг авч хэлэлцэхгүй дээ. Анхааруулга гаргадаг. Тэгээд л болоо. Цагдаа үүргээ биелүүллээ. Харин үүнийгээ ганц нэг удаа энэ мэт анхааруулга гаргаад өнгөрөх биш системтэй, тасралтгүй, давтамжтай, хаа сайгүй бүр чихэнд нь чийр болтол сурталчлах хэрэгтэй юм. Нийгмийн масст тэгж л байж ойлгуулна. Британы энэ үзэл баримтлал нэг талаас зөв, шудрага юм. Иргэд өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Аль алмай хүний хармаа хотыг цагдаа харж хандах ёстой юм. Цагдаа тоосонгүй гэдэг хэндлагыг энэ мэтээр системтэйгээр бууруулах л хэрэгтэй байна.Бодоцгооно биз. Амжилт.