Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн.
Уг дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид очиход 2 этгээд маргалдан хороондоо зууралдсан байдалтай байсан бөгөөд алба хаагчид зөрчил гаргасан гэх этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Энэхүү үйл явдлын дараа зөрчил гаргасан этгээдийн ихэр нь тус дэлгүүрт очиж, ажилтны биед халдахыг завдсаныг мөн саатуулах арга хэмжээг авчээ.
Зөрчил гаргасан этгээдүүд нь алба хаагчийн дэргэд дэлгүүрийн ажилтны биед халдаагүй, хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна.
Иргэдээс гаргасан гомдлын дагуу явуулсан албаны шалгалтаар алба хаагч үүргээ хэвийн гүйцэтгэжээ.
Лхагва - 11 сарын 05,
2025

Сэтгэгдэл4
Ямар тэнэг мэдээ вэ ? "...алба хаагчийн дэргэд дэлгүүрийн ажилтны биед халдаагүй..." гэнээ. Эсвэл цагдаа нь ийм тэнэг ажилладаг юмуу ?! Цагдаагийн нүднээс далд хүн зодвол хууль үйлчлэхгүй хэрэг үү !!! Цагдаа сурсан зангаараа өөрийгөө л өмөөрчээ !
Ямар тэнэг мэдээ вэ ? "...алба хаагчийн дэргэд дэлгүүрийн ажилтны биед халдаагүй..." гэнээ. Эсвэл цагдаа нь ийм тэнэг ажилладаг юмуу ?! Цагдаагийн нүднээс далд хүн зодвол хууль үйлчлэхгүй хэрэг үү !!! Цагдаа сурсан зангаараа өөрийгөө л өмөөрчээ !
Монголчуудыг цаг, минут, өдөр бүр хүнсний бүтээгдэхүүн нэрээр хордуулж байгаа GS8 CU-н үйл ажилаагааг нэн яаралтай хориглох хэрэгтэй.
монгол улс улаанбаатраар дүүрэн хүн хордуулж байгаа супер марктуудыг устгасан хувийн gs 25 ciu гэсэн бэлэн гоймон архины дэлгүүрүүд монголын хойч үеийнхний хавдар өвчний үүр боллоо будаа гурил мах консерв хиам зардаг нийтийн хүнсний дэлгүүр буцааж болгоочээ орсын хүнс шиг цэвэр хүнс хаана ч алга байна монгол хүнийг устгаж байна шүү