Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан согтуурч байхдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас бусдын амь насыг хохироож, гэмт үйлдлээ нуух зорилгоор хохирогчийг тус дүүрэгт байх оршуулгын газарт хуучин булшны нүхэнд булсан байсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэ оны эхний 7 дугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд “Хүний амь насыг хохироосон” 102 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй "Хүнийг алах" гэмт хэргийн дийлэнх нь иргэд ахуйн хүрээнд архидан согтуурч, өөрийн үйлдлээ удирдан хянах чадваргүй болсон үедээ бусдын амь насыг хохироосон байх нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж гэмт хэрэг, зөрчил болон аливаа болзошгүй эрсдэлээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Лхагва - 11 сарын 05,
2025

Сэтгэгдэл6
Хүний арьсаар дэлхийн 2-р дайнд гутал хийж өмсөж байсан. Амьтны арьсаар гутал хийхээс илүү нүгэл
Амь таслах хамгийн том нүгэл
Дэв
Хүний амь насыг егүүтгэнэ гэдэг асар их нүгэл. Хүн алсан хүн дүрстэн бол адгууснаас долоон дор төрөлтөн
Зориг, Шунхлайн Батхүү,ирвэс хамгаалагч залуу нар алагдсан хэрэг одоо болтол илрэхгүй байдаг нь гайхмаар шүү..МАН хүн амины хэрэгтэнг барих дээрээ хүртэл алаг үзэл гаргаж байх юм..
хэлээд юүхэв, ирвэс хамгаалагч залуу өөрийн бүх боломжийг шавхаж маш тодорхой нотлох баримт үлдээгээд, тэрнийг нь улс даяараа үзэж сонссон боловч одоо хүртэл бүгд мартсан хэвээрээ байгаа нь аймшигтай...