Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 08-р сарын 21-ны өдрийн 19:40 цагийн орчимд “Хан-Уул дүүргийн яармагийн шинэ гүүр орчимд автомашин цахилгаан дугуйтай мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад “Иргэн Т нь Toyoto Sai маркийн автомашин жолоодож яваад цахилгаан дугуй жолоодож явсан иргэнийг мөргөж амь насыг нь хохироосон” хэргийг Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.
Жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх мөн цахилгаан болон ердийн дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлаа ханган, хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэж, замын хөдөлгөөний дүрмийг чандлан мөрдөхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл14
Оройн 19:40 цаг гээч тэнэг сэтгүүлч вэ?
Хохироосон гэдэг чинь хөөж дайрж алсан гэсэн үг, мөн үү. Хохирсон гэвэл өөр утгатай болно.
Цахилгаан дугуй ч гэлтгүй мотоцикл унадаг дугуйг машин замаар явуулмааргүй байгаа юм. Толинд сайн харагддаггүй гэнэт хажуугаар юмуу урдуур ороод ирнэ лайтай. Хотын түгжээн дотор ядаж явахад хажуугаар чихээд бөглөөг улам нэмдэг.
Huc huuree
Анхааруулаад бхад тоогоогуй, хохь нь гэхээс ...
Энэ олон янзын тээврийн хэрэгслүүд авто зам дээр учраа олоод явцгаахаас өөр аргагүй. Харин явган хүний зам дээр явахыг бүрэн хориглох шаардлагатай. Явган зорчигчийн аюулгүй байдал бол 1 номерийн асуудал.Төр засагт суугаа энэ шаарнууд ийм энгийн зүйлийг ойлгохгүй байгаа нь эмгэнэл
Скүүтэрийг хориглох ёстой, махан биетэй хүнтэй мотортой, хатуу биет унасан тээврийн хэрэгслүүд нэг замаар зорчих нь аюултай
Шалгах л хэрэгтэй жолооч мөргөсөн үү эсвэл үгүй ч байж мэднэ
Явган хүний замаар явуулмааргүй байна. Цахилгаан хөдөлгүүрээр хурдан явдаг учир явган хүнийг хүчиэй мөргөж, осол гарах магадлал маш өндөр байна.

Хөөж мөргөж алсан юм уу, эсвэл мөргөлдөж үхсэн юм уу, шууд машинтай хүнийг буруутгах баримт бгаа юм уу
Насанд хүрээгүй хүүхдүүд хоёр гурваараа сундалдаж явах юм Осол гарнаа гарна Машин барьж яваа улсууд 100 хувь чадварлаг жолооч байна гэж үгүй
Насанд хүрээгүй хүүхдүүд хоёр гурваараа сундалдаж явах юм Осол гарнаа гарна Машин барьж яваа улсууд 100 хувь чадварлаг жолооч байна гэж үгүй