
Өчигдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тогтоол усанд 2 хүн унаад татаад хэвтэж байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хэргийн газарт очиход урьдчилсан байдлаар иргэн “Б” бага насны хүүхдийн хамт цахилгааны утас унасан байсан тогтоол усны хажуугаар явж байгаад тогонд цохиулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Нийт нутгаар үргэлжилсэн бороо орж байгаа нь цахилгааны аюул эрсдэл үүсгэж болзошгүй байгаа тул иргэд та бүхэн цахилгааны ил утаснаас холуур явах, гэр хашаандаа ил задгай цахилгааны утас, шалбарсан кабель байгаа эсэхийг нягтлах, тулгуур хазайсан, унасан, унжсан утсанд шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул сонор сэрэмжтэй байж, учирч болзошгүй эрсдэлээс өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хамгаалаарай.
Сэтгэгдэл3
тогонд цохиулсан байхад л цохиулсан байж болзошгүй гэж бичихээ болимоор юм тэрнээс юу гээд л хүүхэдтэйгээ усанд унаад татаад хэвтэж байв гэж. Сэтгүүлч ээ?
Zaaval neg osol gai zovlon baich um ! , ymar chechuu um be ? .
Цахилгаан утасыг ил задгай байлгахаа болиоч.