sonin.mn

ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягаас болж хохирсон гэх 300 орчим иргэний төлөөлөл түүнийг хэрхэн мөнгө хүүлдэг, орлогоо нуун дарсныг илчилж, салбарын сайдад шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэрээ тэд: "Эрчим хүчний салбартай холбоотой завхрал, албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг илчлэх гэж, шударга харилцааг хүсч өнөөдөр мэдэгдэл хийж байна. ДЦС-4-ийн захирал Ү.Төмөрхуяг гэдэг хүнтэй холбоотой мөнгө угаасан, мөн хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан асуудлуудыг хөндөж байна. Дорнод аймагт баригдсан "Элит тауэр" гэж орон сууцны 300 орчим оршин суугч иргэдийн эрх ашиг Ү.Төмөрхуяг гэж хүнээс болж хөндөгдөөд байгааг мэдэгдэж байна.


Ү.Төмөрхуяг нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, татвараас зайлсхийсэн 1,2 тэрбум төгрөгийг минийх юмаа гэдэг зүйлийг өөрийн амаараа ярьж, оршин суугчдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь гаргуулахгүй гацаагаад байгаа.


Тухайн барилгыг барьсан компанитай маргаан үүсгэсний улмаас оршин суугчид нь хохирч, хүүхдүүд нь ч харьяалал бүртгэгдээгүйн улмаас сургуульд суралцаж чадахгүй болох хүнд нөхцөлд Ү.Төмөрхуяг иргэдийг түлхэн оруулсан.


Энэ яригдаад байгаа 1,2 тэрбум төгрөг нь ямар учиртай мөнгө вэ? гэхээр Тажү гэдэг хүнд 2012 онд зээлүүлсэн гэх боловч дараа нь туханй барилга баригдсан газарт хөрөнгө оруулсан гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. Үүнээс болж барилга баригдсан компанитай маргаан үүсгэж, ийм асуудал үүсгэсэн байгаа юм. За тэгвэл 1,2 тэрбум төгрөг үнэхээр Ү.Төмөрхуяг гэдэг хүний мөн үү? Хэрэв мөн бол энэ хүн эрүүгийн хариуцлага хүлээх болчихож байгаа юм.



Яагаад гэвэл энэ мөнгөө ХОМ-д мэдүүлээгүй, нуун дарагдуулсан хөрөнгө болно. Тийм учраас энэ Ү.Төмөрхуяг гэж хүн зайлшгүй эрүүгийн хариуцлага хүлээх болж байгаа юм.



Тийм учраас Б.Чойжилсүрэн сайд, Г.Занданшатар сайд нарт хандаж төрийн албан хаагчийн ёсзүй, нэр хүндийг сахиулах ажлаа энэ хүнээс эхлээчээ гэж хэлмээр байна. Яагаад гэвэл мөнгийг маш өндөр хүүтэй ззээлүүлдэг, мөнгө угаах үйл ажиллагаа хийдэг, орлогоо нуун дарагдуулсан гэх олон асуудлууд байна.


Эхнэртэйгээ хамт ёс бус зүйл олон хийж явдаг нь баримтуудаар тогтоогддог. Тийм учраас энэ Ү.Төмөрхуягт төрийн албан хаагчийн ёсзүй болон, нийслэл Улаанбаатар хотын тулган дээр сандайлаад суух эрх байхгүй гэж үзэж, албан тушаалаас нь чөлөөлж өгнө үү! " гэв.



М.Чой