Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэж, ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна гэлээ.
Өнөөдөр "Сэлбэ", "Шархад", "Солонго I, II" хороолол зэрэг төрийн мэдэлд 3572 айлын орон сууц баригдаж байна. Ирэх 2027 онд 8238, 2028 онд 11,246 гэх мэтээр нэмэгдэнэ. 2030 онд 40,000 айлын орон сууц ашиглалтад орно.
Хувийн компаниудын 14,832 айлын орон сууц энэ 2026 онд ашиглалтад орно. 2030 он гэхэд 82,000 гаруй айлын орон сууц барина.
Ерөнхий сайд,
“Төрийн мэдлийн 40,000 орон сууцанд урьдчилгаа төлбөргүй. 45 м.кв, хоёр өрөө орон сууцаар жишээ авъя. Дөрвөн сонголт байна. Нэгдүгээрт, түрээсийн орон сууц. Сарын түрээс 700,000 төгрөг байна. Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр байна. Түрээсэнд сард 700,000 төгрөг төлнө. Өмчлөлдөө 720,000 төгрөг төлнө. Сард 1,420, 000 төгрөг болно. Түрээсийн байр, түрээслээд өмчлөх орон сууц аль аль нь урьдчилгаа төлбөргүй гэдгийг дахин онцлон хэлье. Гуравдугаарт, түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлийн хэлбэр байна. Та 30 хувийн урьдчилгаа төлбөр цуглуулах хэрэггүй. Түрээсийн төлбөр дээрээ нэмээд сар бүр 860,000 төгрөгийг таван жилийн туршид төлөөд, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой. Дөрөвдүгээрт, хамтын өмчлөл гэдэг шинэ хэлбэр. Орон сууцны ордер гэрчилгээнд банк, НОСК хамтран өмчилнө гэсэн үг. Орон сууцны тань 50 хувийг түрээс, эсвэл түрээслээд өмчлөхөд тооцно. Үлдсэн 50 хувьд нь зээл авна гэсэн үг юм. Урьдчилгаа төлбөрийн босго хоёр дахин намсана. Зээл, хүүгийн төлбөр ч тал хувиар багасна гэсэн үг. Төрийн мэдлийн 40,000 орон сууцны талаас илүүд гэр хорооллын айл өрх орно. Газрыг нь үнэлж, төлбөрт нь тооцно.
Хувийн компаниудын барих 60,000 орон сууцанд зургаан хувийн зээлд хамруулна. Анх удаа орон сууцтай болох айл өрхөд зориулна. 39,000 айлыг зургаан хувийн зээлд хамруулна. 21,000 айлыг эхний гурван жилд нь зургаа хувь, үлдсэн 17 жилд 12 хувийн зээлд хамруулах зэрэг сонголттой. Хотын бүс, байршлаас хамаарч, хүн амын төвлөрөл, ачаалал, түгжрэлийг давхар тооцсон хүү, нөхцөл нь өөр өөр байхаар төлөвлөлөө” гэлээ.
Лхагва - 11 сарын 11,
2026
Сэтгэгдэл13
Хөдөө орон нутагт яндан буулгах арга хэмжээ авч байгаа юу? Эсвэл хөдөөнийнхөн огт хамаагүй юу?
энэд итгээп байвал өвөл гадаа хонож хөлдөж үхэх бх
хэдэн тоог нэмээд оруулаад ирцэн шааж байна өмнө эхлээгүй юмуу энэ балай эхлэхээр бас яах уу.
Улны иргэдээ ажлын байраар ханга, байрны төлбөр төлөхөд хэрэгтэй. Ялаа энэ тэр гэхээ болиорой, шүүхдий шүү. Монголчууд тэнэг биш.
Хямдхан Орос Буриадуудын жүжиг бүгд хэт худлаа хямд дүр эсгэсэн сүржигнэсэн байдлаараа хүмүүсийг түлхдэг.
Утаанаас салгах түмэн арга байхад яагаад 50-100 мянгаар нь байранд хөөж оруулах янданг нь буулгаж хаях хэрэгтэй юм бол. Энэ байдлаараа бол 90 өмнө хувьчилсан байрнуудаа хураан авах болтой
Эрхийн масуу минээ ард тумэн ноогдол ашигаа ввяааааа ацны чинь 50000 яндан бэ
Эрхийн масуу минээ ард тумэн ноогдол ашигаа ввяааааа ацны чинь 50000 яндан бэ
Эрхийн масуу минээ ард тумэн ноогдол ашигаа ввяааааа ацны чинь 50000 яндан бэ
Эрхийн масуу минээ ард тумэн ноогдол ашигаа ввяааааа ацны чинь 50000 яндан бэ
Эрхийн масуу минээ ард тумэн ноогдол ашигаа ввяааааа ацны чинь 50000 яндан бэ
Хүрэлсүхийн хорт хужаа түлшинд • 2021 он: 26 иргэн • 2022 он: 57 иргэн • 2023 он: 61 иргэн • 2024 он: Оны эхний 9 сарын байдлаар 40 гаруй иргэн нас барсан статистиз тоо мэдээлэл бий. Алуурчин Хүрэлсүхэд хэзээ хариуцлага тооцох юм бол?
хулхи ажил болгохүйн тулд даргаар нь Нямбаатарыг тавь. танай намын нэрийг та нараас илүү өөд нь татна