sonin.mn

Украин ба Суданы иргэд өөрсдийг нь албадан гаргах вий хэмээн болгоомжлохгүйгээр АНУ-д оршин сууж болно гэж АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам мэдэгдлээ. Энэ тухай Вашингтонд суугаа Kazinform агентлагийн сурвалжлагч CBS News-ийн мэдээг эш татан дамжуулав.


“Түр хамгаалагдсан статус” гэдэг хөтөлбөрийн (Temporary Protected Status) хүрээнд олон арван мянган украинчууд болон Суданы хэдэн зуун цагаачид мөрдөн мөшгилтөөс хамгаалагдаж байгаа бөгөөд хөтөлбөрийн хугацаа өчигдөр буюу 10 дугаар сарын 19-нд дуусгавар болсон юм. 


Үүний сацуу Дотоод аюулгүй байдлын яамны ням гарагт хийсэн мэдэгдэлд дурдсанаар, дээрх хөтөлбөрийн талаарх шийдвэрийг “зохих хугацаанд гаргах” ажээ. Шийдвэр гаргах хүртэл TPS  хөтөлбөрт хамрагдсан Украин ба Суданы иргэд хамгаалалтад байх болно. Сүүлийн жил хагасын хугацаанд Трампын засаг захиргаа Афганистан, Хаити, Венесуэл зэрэг 10 гаруй улсын 1 сая гаруй цагаачдад олгосон TPS-ийн хамгаалалтаа цуцалсан байна. Өнгөрсөн 2025 оны гуравдугаар сарын байдлаар, Украины 100 мянга гаруй, Суданы 1800 орчим иргэн АНУ-д түр хамгаалалтад хамрагдаад байгаа ажээ.



Б.Адъяахүү