
Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба, Хятадын гадаад хэлний хэвлэлийн газар, ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газар хамтран зохион байгуулсан 2025 оны ШХАБ-ын орнуудын соёл иргэншлийн яриа хэлэлцээ 7-р сарын 23-нд тус улсын Тяньжинь хотод нээгдлээ.
Энэхүү арга хэмжээ нь "Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дэмжиж, ШХАБ-ын сайн сайхан хамтын гэр орныг байгуулъя" сэдвийн дор зохиогдож байна. ШХАБ-ын орнуудаас ирсэн 300 гаруй зочид төлөөлөгчид форум, сэдэвчилсэн хэлэлцүүлэг, Хятадын биет бус соёлын өвийн туршлага, уран бичлэгийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээгээр дамжуулан ШХАБ-ын орнуудын соёл иргэншлийн харилцан суралцах үйл явцыг цаашид гүнзгийрүүлж, иргэдийн солилцоог ахиулан, илүү нягт ШХАБ-ын хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа бүтээн байгуулах зорилготой гэнэ.
Мөн өдөр "Нийтлэг дижитал соёл иргэншлийн нэгдмэл цогц: Хятадын санаачилга ба ШХАБ-ын ирээдүй" тайланг гаргав. Энэхүү тайлан нь дижитал хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулах бодит үндэслэл, үнэ цэнийн үзэл баримтлал, практик замнал зэрэг сэдвийн хүрээнд, ШХАБ-ын орнуудын дижитал хамтын ажиллагааны практикт тулгуурлан, дижитал соёл иргэншил, Хятад маягийн орчин үеийн хөгжилд илүү анхаарлаа хандуулсан гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Үүнээс хол яваарай, женок нэг тэнэгтэх шахсан шүү. Мартаж болохгүй