sonin.mn

Долдугаар сарын 22-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь "Саяхан нийтэлсэн тайланд дурдсанаар, энэ оны эхний хагаст Хятадын "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд хэрэгжсэн төслийн хэмжээ 2024 оны бүтэн жилийн төслийн нийт дүнгээс давж, хагас жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн хамгийн дээд амжилтыг тогтоолоо.


"Бүс ба Зам" санаачилгын дагуу, Хятад улс хамтран бүтээн байгуулагч орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх арга барил нь АНУ худалдааны түншүүддээ хэрэгжүүлдэг өндөр татвар ногдуулахтай харьцуулахад эрс ялгаатай байгаа бөгөөд "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны талаар олон орон Хятад улстай харилцаагаа гүнзгийрүүлэх боломжтой гэж үзэж байна хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэмтэн судлаачид тайлбарлаж байна. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч ямар байр суурьтай байна?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа: "Бүс ба Зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалт өндөр чанартай хөгжлийн шатандаа орлоо. Евразиас Африк, Латин Америк хүртэл, хатуу дэд бүтцийн холболтоос зөөлөн дэд бүтцийн холболт хүртэл, хамтын ажиллагааны үр дүн дэлхийн 150 гаруй орны ард түмэнд үр өгөөжөө өгч байна гэжээ.


Г.Бямба