
Засгийн газар солигдсон учир яам агентлагуудын дарга албан тушаалтан солигдох гэж байна. Томилогдсон сайд өөрсдийнхөө хүнийг тавьж ял ямбаа хуваалцана гэдэг бичигдээгүй дүрэмтэй болоод удаж байгаа. Энэ дагуу шинэ томилгоо хийгдэх гэж төр засгаар бужигнаантай байх шиг байна.
Удахгүй яам, газар, агентлагуудын дарга нар шинээр томилогдоно. Төрийн албан тушаал үнэлэгдэж зарагдан, мөнгөө төлсөн хүмүүс төрийн том албан тушаалтан болдог байсан түүх саяхных.
Гэвч энэ байдал сүүлийн үед дуулдах нь гайгүй болсон, Энэ нь засаг тогтвортой байснаас ч болсон уу, үнэхээр мерит зарчим нь үйлчилж байдгаас ч болсон уу, ямар ч байсан ийм төрлийн хар сэр намжуу байв. Албан тушаал зарсан үнэ ханш гээд тэнгэрийн тоо ярилцдаг байлаа. Гаалийн байгууллагад нэг хөлтэй боомтын даргын ханш тэрбум төгрөг байдаг гэж захын шар сайтаас унших боломжтой. Гэтэл саяхнаас шинэ засаг байгуулагдахтай хамт агентлагуудын даргад ханш тогтоон зарж байх шиг байна гэсэн цуу яриа тамхины цэгүүдээр дамжих боллоо.
"Коммунизмын ҳий үзэгдэл Европ даяар тэнүүчилж байна" гэлээ гэгчээр ийм яриа зориудаар тараагаад байгаа юм уу. Үнэхээр ингэж байгаа юу гэдгийг хэн ч тогтоож чадахгүй.
Шинэ засгийн нэр төрийг унагах гэсэн хүмүүсийн цуурхал л биз гэж өнөөхөндөө бодоцгоож байх шиг. Гэвч энэ талаар Ерөнхий сайд анхаарал хандуулж байхад гэмгүй мэт.
Ө.Тулга
Сэтгэгдэл5
Цагдаагийн газрын даргын ханш нэг тэрбум хүрээд баахан бүдүүн хурандаа нар мөнгө цуглуулаад л гүйлдээд байгаа гэсэн !
за ЁСТОЙ БУРЖ БА АА. ХУУЧИН ДАРГА НЬ СОЛИГДСОН ХОЙНО Л ХАРИИ
Тэрбум төгрөгийг хэн идэх вэ? Гандан хоншоорт уу?
Энийг мэдэхэд амархан. Албан тушаалын тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангаагүй орсон, мэрит зарчим алдагдсан, Төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй шууд тооноор албан тушаалд очсон бол .... но байна аа л гэсэн үг .....
МАН-ын 30 жил Монгол улсыг хорлосоор террорист үйлдэл бол МАН-ын дарга данжаадуудын албан тушаалын наймаа панз юм.Мэргэжлийн бус,диплом худалдаж авсан,эсвэл хуурамч дипломтой голдуу хужаа,хятадын эрлийз цустай улсад чухал чухал албан тушаалуудыг үнэ хаялцуулан зарж Монгол улсыг зориудаар хорлож цаагуураа өөрсдөө хулгай хийн идэцгээн таргалж ирсэн.МАН-ын дарга данжаадуудыг Саарал ордонд нь бөөгнүүлж түгжээд хуйхалж шатаах хэрэгтэй..