
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Фронтын ба ар талын мэдээнүүд Орост тун ээлгүй хэвээр байна. Орос орон бараг тэр чигтээ Украины цэргийн тагнуулын сүлжээний хяналтад орчихсон, хэзээ л бол хэзээ, хаана л бол хаана украины дрон, БПЛА (нисэгчгүй онгоц) ноёлох цаг дөхөж байх шиг хар надад буулаа. Оросын ПВО (агаарын довтолгооноос хамгаалах пуужинт зэвсгийн систем) хог болж дууссаныг бүс нутгийн өөр нэг дайн харуулж байгаа тухай хөндөж бичсэнээ дор буулгая.
Оросууд, ялангуяа цэргийн дээдчүүл Ираны бодит ялагдлыг ойлгоод байж ядаж байх шиг санагдлаа. Бүгд ам үдээтэй, зэвсэг-пуужингаа магтдаг теле-шоу бас таг чиг.
Израиль Ираныг бөмбөгдөж пуужиндаж байгаа, агаарт ноёрхож байгаа, тусгай алба нь хэрхэн яаж ажиллаж байгаагаас суралцая гэсэн ганц нэг ярилцлага сайтуудад цухалзаад эхэлжээ. Тэгээд оросын аугаа арми Украинд яаж хөгөө чирж, гурван жил өдөр алгасахгүй байлдаад юун агаарт, газарт, тэнгист ноёрхох вэ? Стратeгийн хүнд бөмбөгдөгчдөө Арктикт, Хар тэнгисийн флотоо Новороссийскт нуугаад, ил гарж чаддаггүй, ямар гээч гай ирэх нь энэ вэ хэмээн оросын цэргийн шинжээчид уйлан дуугарч, буруутныг хайх цаг дөхөж байх шиг.
Оросын армийн хийдэг дайныг 30 орчим жилийн өмнө нэртэй генерал хүн ингэж хүлээн зөвшөөрч байжээ. Генерал Лебедь 1996 онд “Чеченьд бид 46.5 мянган байшин, орон сууцыг сөнөөж, 80 мянган чеченьчүүдийг алж устгасан.
Алагдсан бүх чечень хүний 80% нь энгийн иргэд байна. Бид ард түмэнтэй л байлдаж байна. Афганистан, Гүрж, Азербайжанаас бид юу ч суралцсангүй. Тэгэхэд бидэнд өөрийн тархи гэж байсан биш дээ. Бид алан хядагч улс ямагт байж ирсэн, байсаар байна” гэжээ. Лебедь бүр “страна убийц” гэж Орос орноо нэрлэж байжээ. Генерал Лебедийн дүгнэснийг өнөөгийн Украин руу татаад аваад ирэхэд бүрэн зураглал харагдаж байна. Үнэн худал нь бүү мэд, Израиль Иранд цохилт өгч эхлэхэд 7 хоногийн өмнө ийм нэг мэдээлэл олон улсын мэдээллийн сүлжээнүүдээр тарсан.
“Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкаин: Оросууд бидний итгэлийг алдаж, дэлхийд доог тохуу болголоо!” гэсэн гарчигтай. Израилийн халдлагын дараа Ираны Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж, ард түмнээсээ уучлал гуйж, ийм тайлбараар өөрсдийгөө зөвтгөхийг оролдсон байх магадлалтай.
Ингэж ярьжээ:
-Иран бол Оростой сайн хөршийн харилцаатай цөөхөн улсын нэг нь.
-Орос-Украины дайнд бидний өгсөн “Шахед” дрон, бусад зэвсгийн ачаар Москва Украиныг гурван жил тогтоон барьж байна.
-Бид ОХУ-ын ард түмэнд сэтгэл гаргасан.
-Гэтэл Оросын БХЯ-наас нийлүүлсэн “S-300”, “S-400”, Панцирь, Топ, Рэб, Красуха пуужингийн систем, дрон илрүүлэгч, агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгслэлүүд нь шаардлага хангасангүй.
-Бидэнд дэлхийн зах зээлийн үнээс 5 дахин өндөр үнээр зарсан нь тогтоогдсон.
-Израилийн “F-15”, “F-16”, “F-18”, “F-35” онгоцуудаас ганцыг нь ч амдан сөнөөж, барьж чадсангүй.
-Бид Хятадаас агаараас эсэргүүцэн хамгаалах систем авахаар хэлэлцээ хийж бараг тохиролцоод байтал Москва дундуур нь орсон.
-Одоо ОХУ-д дрон болон зэвсэг, сум галт хэрэгсэл нийлүүлэх эсэхдээ бид эргэлзэж байна гэжээ.
Иран бол “Дайнд хэзээд бэлэн!” гэж олон арван жил дэлхий нийтэд гайхуулж байсныг бид мэднэ. Сионистуудын эсрэг дайнд “Бид бэлэн” л гээд байсан. Дайнд ч бэлэн, бүслэлтэд ч бэлэн, ганцаардуулах гэвэл бэлэн, үзэл санааныхаа төлөө үхэхэд ч бэлэн... Гэтэл энэ бүгд сүржин мэдэгдэл, суртал нэвтрүүлэг төдий байсныг бид ганцхан 7 хоногт олж харлаа. Израиль үнэхээр “гурав хоног”-т амжууллаа. Оросын “гурав хоног” үлгэр домог болоод дэлхийн цэрэг-дайны түүхэнд шившгийн түүх болж бичигдэх байх.
Орчин үеийн дайнд технологи хаана байна, тэнд ялалт байна гэдгийг Израиаль батлан харууллаа. Цэргийн мэргэжлийн өнцгөөс харахад Израиль зүгээр л зэвсэгээр наадаж байна. Харин суртал нэвтрүүлэг олон жил сагсуурч хийсэн Иран яаж ч чаддаггүй.
Израиль зэвсгээр наадахдаа довтолгоо нь гэнэтийн, гайхшруулсан байдлаар илэрч байна. Одоо Тегеранд “противобункерные бомбы” буюу газрын гүн дэх бэхлэлт, хамгаалалтыг газар дор нь нам цохиж устгах зэвсэг рүүгээ шилжлээ. Путинд шахед, пуужингаар туслаж байсныхаа хариуг нэхээд нэмэргүй, ОХУ-тай холбоотон болсондоо амаа барьсан баахан генералууд цуварч алуулаад дуусч байна. Жанжин штабын дарга нь 5 хоноод алууллаа. Аллага цувралаар явагдана.
Энэ бүхнийг би юу гэж дүгнэж байна гэвэл Оросын зэвсэг бол хог болжээ, америкийн F-35 нь Оросын “S-400”-г үнэхээр доромжиллоо. Ираны тэнгэрт банкаа цэнэглээд, дуртай газартаа бөмбөг хаяад, пуужин харваад. Үнэхээр л наадаж байна.
Энэ олон тулаан өрнөж байхад “S-400”-гаар ганц ч F-35-ыг унагаж чадсангүй. Өөрсдөө сөнөсөөр байгаад таарлаа. Бид харлаа, дэлхий даяараа харж байна. Украины фронт дээр бүх хэсгүүдэд Орос довтолгооноо түр намжаагаад байна. Путинд барагдахгүй их цэрэг зэвсэг байна гэдэг нь өдөр бүр шахуу бодит баримтаар няцаагдаж байна. “Түрэмгийлэл” ба “Эх орноо хамгаалах дайн” гэдэг нь ус тосоороо ялгарсаар байна. Украины эх орноо хамгаалагчид Оросын шилдэг армийн ноён нурууг хугалсан, одоо холбоотон Ираныг нь Израиль хугалаад дуусч байна. Каспийн тэнгисээр Орос руу хийгдэж байсан зэвсгийн хангалт төгсгөл рүүгээ ойртлоо. Дайныг ялалтаар дуусгах тухай Путины үлгэрт итгэх хүн байхгүй болох биз. Оросын армийн ид шидэнд итгэдэг хүн төгсгөл рүүгээ бүү л явчихаасай!
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Сэтгэгдэл17
Ха ха ха, энэ бэлтгэл хошууВч Батсайхан гэгч коммунист пропоганда гэдэг шиг алиа алиа юм зохиож бичнээ, ккк. Нацист алиалагч Зелядаа очиж зөвлөх хийгээч бэлтгэл хошууВчаа!
ингэж худлаа шаахаа болио",иранд “S-300”, “S-400”, Панцирь, Топ, Рэб, Красуха пуужингийн систем, дрон илрүүлэгч, агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгслэлүүд нь шаардлага хангасангүй."гэнээ,өчигдөр олон улсын сэтгүүлчдийн асуултад АЭХ зэвсэг нийлүүлэх талаар ираны талаас одоогоор хүсэлт тавиагүй, АЭХ цогц систем байгуулах талаар яриа хэлэлцээ хийгдээгүй гэж тодорхой хариулт өгсөн шүү,тэгээд ч S-400 туркээс өөр улсад нийлүүлээгүй
Орос задарч Монголд эрх чөлөө ирнэ шүү.Дараа нь хятад ...
Үнэхээр тэглээ шүү, Үхээрийн муу алуурчин тонилоод өгөөсэй
ИРАНЫГ АМЕРИКИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ЗҮЙЛ ДУУСГАХ БАЙХДАА.
Сонин юм даа ард иргэд нь тэгээд энэ хүний араас явж байна гэж үү ?? цэргийн тусгай ажиллагааг эхлүүлэхгүй жаахан хүлээх л байсан юм даа
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкаин Оросын Батлан хамгаалах яамнаас нийлүүлсэн "S-300", "S-400", "Панцирь", "Тор" (Top), "РЭБ" (REB - radio-electronic warfare systems), "Красуха" зэрэг пуужингийн систем, дрон илрүүлэгч болон агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгслэлүүд шаардлага хангасангүй гэж хэлсэн тухай ямар ч албан ёсны, баталгаатай эх сурвалж байхгүй байна. Ираны Ерөнхийлөгч Оросын батлан хамгаалах системийг үнэлж, шаардлага хангасангүй гэх мэдэгдэл хийсэн бол энэ нь томоохон геополитикийн үр дагавартай байх тул олон улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөнөөр мэдээлэгдэх ёстой. Одоогоор тийм мэдээлэл байхгүй тул таны мэдээлэл үнэн биш байх магадлалтай байна.
Байсан шүү. 2,3 хоногийн өмнө гадаадын нэг сайтаас уншсан юм бна. Дахиж харагдахаа больсон. Дор нь устгуулаа биз путин
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкаин Оросын Батлан хамгаалах яамнаас нийлүүлсэн "S-300", "S-400", "Панцирь", "Тор" (Top), "РЭБ" (REB - radio-electronic warfare systems), "Красуха" зэрэг пуужингийн систем, дрон илрүүлэгч болон агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгслэлүүд шаардлага хангасангүй гэж хэлсэн тухай ямар ч албан ёсны, баталгаатай эх сурвалж байхгүй байна. Ираны Ерөнхийлөгч Оросын батлан хамгаалах системийг үнэлж, шаардлага хангасангүй гэх мэдэгдэл хийсэн бол энэ нь томоохон геополитикийн үр дагавартай байх тул олон улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөнөөр мэдээлэгдэх ёстой. Одоогоор тийм мэдээлэл байхгүй тул таны мэдээлэл үнэн биш байх магадлалтай байна.
Угаасаа оросын зэвсгүүд ЗЭВ СЭГ шдээ,,,,,оросууд сайха худлаа шааншдээ,,,аналоговнет гэж байгаам,,,гях,,гяхх,,,гяхх,,,
Бас нэг эргүү пэ байна
Орос задарч Монголд эрх чөлөө ирнэ шүү.Дараа нь хятад ...
Орос задарч Монголд эрх чөлөө ирнэ шүү.Дараа нь хятад ...
Бэлтгэл хошууч биш бүлтрээ хошууч юм биш үү ааан энэ Батсайхан гэж нөхөр чинь
Энэ бэлтгэл хошууч Украйны Зеленскийгээсхэдэн бор юм атгасан хүн юмаа даа Дайн эхэлсэнээс хойш ОРосын эсрэг баахан суртал ухуулга явуулах юм. Үүнийг нь Монолчуудаас өөр хүн уншдаг юм болов уу Монолчуудын дунд ийм зүйл бичээд өөрийгөө хуурч суудаг юм байхдаа
Ямар нөхөр цэргийн сургуульд төгсдөггийг мэдэхүү чи чам шиг л юм биш хэдэн жил хүнээс хуулж савлуур дээр гараа холготол сурах гэж зүүгдсэн,дэглүүлсэн п чи улс төр ойлгохгүй одоо боль малаа
Манай эдгээр их мэдэгчид дэмждэг улсдаа очиж зөвлөх хийгээч, юугаа ч мэдэхгүй мань мэтэд бүлтэрч байхаар