
УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх хоёр дахь Засгийн газар өчигдөр албан ёсоор бүрдлээ. Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газар АН-гүйгээр хамтарсан Засгийн газрыг байгуулав.
Тодруулбал, энэ Засгийн газарт АН гарч, ХҮН нам үлдээд, Үндэсний эвсэл урилгаас татгалзаж, ИЗНН нэмж орлоо. Мөн, өмнөх засагт ажиллаж байгаад Ерөнхий сайдаа огцруулахад гараа, биеэ, ухаанаа, хөрөнгөө оруулсан МАН-ын зарим сайд Г.Занданшатарын Засгийн газарт үлджээ.
Ер нь бол, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа АН дуртайдаа, эсвэл гуйсаар байгаад МАН-ын Засгийн газарт орчихсон юм биш л дээ. Үндсэн хуульд 2023 онд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнтэй болох өөрчлөлтийг хийсэн. Угтаа, энэ өөрчлөлт хэрэгжсэнээр “...Ялсан нам ажил хийе” гэвэл УИХ дахь суудал бүхий бусад намтайгаа хамтарч Засгийн газраа байгуулахаас өөр аргагүй нөхцөл бүрдсэн. Энэ нь ч хөгжил нь гацсан Монголд хэрэгтэй. Адаглаад л, эх адаггүй улстөржилт багасна. Мөн хамтарсан Засгийн газраас “эх оронч” шийдвэр гарах боломжтой. Энэ нь сонгуулиас хойшх жил шахмын хугацаанд харагдсан. Өнөөдөр ч нотлогдсоор байна.
Товчхондоо, АН-ынхан МАН-ын Засгийн газарт орж ажилласнаар Монголын улс төр ямар “аядуу тайван” байсныг өнгөрсөн өдрүүд харууллаа. Нөгөөтэйгүүр, “…Сохорсон биш завшив” гэдэг шиг МАН-ын Засгийн газраас “хөөгдсөн”-өөсөө хойш АН сүүлийн өдрүүдэд сүрхий өндийж байна.
Тус намын рейтинг МАН-ынхаас дээш хөөрөөд ирлээ. Ингэснээр, ирэх сонгуулиудад амжилт гаргах боломж үүсэж байгаа юм. Гэхдээ, улс төрөө ухаалаг, зөв хийвэл шүү дээ. Учир нь, АН анхнаасаа байсан, цагийн уртад “өнгө” нь хувирч, тоо нь олширсон бүлэг, фракц олонтой. Тэдгээрийнх нь эвдрэлцэл л тэдний амжилтад саад болж мэднэ. Тэгээд ч, ойрных иймэрхүү үзэл санааны хуваагдалтай нь холбоотой үйл явдлууд улс төрийн хөшигний ард өрнөөд л байгаа дуулдсан. Тиймээс, түүнийгээ түр ч болов хойш тавих хэрэгтэй байгаа юм. Тэгж байж л АН-д ялалт ирнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль хаяанд ирсэн. Залгаад, УИХ-ын 2028 оны ээлжит сонгууль тулна. Өөрөөр хэлбэл, АН өөдтэйхэн “сөрвөл” энэ хоёр сонгуулийн ялалт өмнө нь байна шүү.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл10
Амаараа "ардчилал", уйл хэргээрээ "дампуурал" явуулдаг нам шуу дээ!!!
Элбэгдорж,Бат-Үүл,С.Эрдэнэ ,Сосорбарам мэтийн хэдэн хөгшин хулгайчууд нь талийж байж энэ намын нэр хүнд өснө. Тэд үйл ажилд нь нөлөө ихтэй байвал хэцүү.
mon gorydboo
AH d XUUZZUUL XEREGGUI
Баттулгаасаа түүний мөнгөөр хооллогсдоос салсан үед л АН -д гэрэл цухуйж магад. Түнээс нааш бүү горьд.д.
Ардчилсан нам ардын намд оюунэрдэнэ шиг гялтайх лидер алга даа
энэ хогийн золбингуудыг эргүү малууд л дэмжиж улс орныг дампууралд хүргэж магадгүй
Бүлэглэл Монголд ардчилал байлгаагүй. Эмх цэгц дэг журам, сахилга бат, хариуцлага, хуулийн дор ажиллаж амьдрахыг Ардчилал гэнэ
Ардчилагчдын олгосон гээд байгаа эрх чөлөө нь өнөөдөр Монголд хулгай хийх, худал хэлэх, биеэ үнэлэх, мансуурах, өөр өөрсдийгөө доромжлох л эрх чөлөө л болсон байна. Өнөөдөр бидэнд сайхан амьдрах эрх чөлөө байна уу. Хүн сайхан хангалуун амьдрах эрхтэй биз дээ. Ардчилагчдын Монголд авчирсан нөгөө сүрхий Азидаа тэргүүлэгч Ардчилал нь бодит байдал дээр харин ч эсрэгээрээ болчихсон явж байна. Хэвлэлийн эрх чөлөө хаана байна. Монголыг дэлхийд хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гээд зарлачихсан. Жагсаал цуглаан хийх эрх нь хаана байна. Үг хэлэх эрх чөлөө хаана байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хаана байна. Өмч хөрөнгөтэй байх эрх чөлөө нь хаана байна. Ардчилал гэсэн сайхан үгний цаана хулгайч төрхөө нуусан эрх баригчдын үйлдэл хол явахгүй ээ. Алхам тутамдаа худал хэлж, хулгай хийж, эх орноо харийнхантай нийлэн дээрэмдэх гэмт үйлдлүүдийг ард түмэн улам ихээр мэдэрч байна.
АН гэцээч олигтой ажиллаж чадахгүй гэдийг өнгөрсөн 35 жилийн түүх бэлхэнээ харуулж байна. Хий хоосон улс төржилт, бид санаачилсан гэх хоосон амлалт, ажил хийсэн бүхнийг жадлан эсэргүүцэгч, Тэмүүжин, мэтийн хутган үймүүүлэгч,төрийн далбайг шүдээ зуун уран тасдагч болон Баярмаа, Жаргалмаа, Лүрэвдорж, мэтийн өөрөөр сэтэгчид байгаа цагт энэ нам хэзээ нэг цагт булшлагдах болно