.jpg)
УИХ-ын гишүүн, Аюулгүй Байдал, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын Ерөнхий Сайдад нэр дэвшсэн тухай байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр: "Монгол Улсын Ерөнхий Сайдад өрсөлдлөө.
Эдийн засагт нүүрлэж буй хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах нь энэ цагийн хамгийн чухал асуудал болж байна. Энэ ч үүднээс бодит өөрчлөлт, үр дүн авчрах шийдэл бүхий эдийн засгийн эрх чөлөөний бодлогыг дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад өрсөлдлөө.
Энэ цаг үед нэн яаралтай төрөө жижиглэж, төсвөө танах, том төслүүдийг эрэмбэлэн хойшлуулах, инфляци өдөөж буй импортын хэрэглээгээ хязгаарлах нь бодит алхам болохоор байна.
Харин эдийн засгаа тэлэх үүднээс иргэд, ААН, хувийн хэвшлээ дэмжиж, чөлөөт зах зээлийг эрхэмлэх, төрийн өмчит компаниудаа олон нийтийн болгон баялгийн болон орлогын дахин хуваарилалтыг татвар, нийгмийн даатгалын тогтолцоогоор шинэчлэх нь бодлогын шийдэл болохоо танилцууллаа.
Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж ил тод, нээлттэй, ёс зүйтэй, эрүүл улстөр, үзэл санаанд суурилсан бодлогын өрсөлдөөнийг төлөвшүүлэхээр өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа. Итгэж дэмжин саналаа өгсөн намын хамт олон Та бүхэндээ талархал илэрхийлье.
Хамт өрсөлдсөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар танд амжилт хүсье. Таны тэргүүлэх Засгийн газар олон түмний хүлээлтэд нийцэн ажиллана гэж итгэж байна." гэсэн байна.
Сэтгэгдэл8
Арай мотор дутлаа ! Дараагийн 3 р ээлжийн хүмүүсийн ёрөнхий сайд нь болоорой !
Хогийн ургамлаас хогийн ургамал ургана. Энэ хүний эцэг нь бас л супер хулгайч Ганзориг. Тэмүүлэнгийн эхнэр " Ханбүргэдэй" их дэлгүүрийн эзэн. Байгалийн баялаг хулгайлах , дамын наймаа хийж хүний хэтэвч сэгсрэх мэргэжилдээ гаршсан гэр бүл МУ-ын төлөө зүтгэлээ юү ?!
Great bro, indeed. Actually his 33% votes have been, to me, like Three-Fold More matching around 99% entirely. Brave guy who is the ONLY one WORTH YOUNG REPRESENTATIVE qualified out of 80th's gen
Wasn't aware that He is having as the same profession as of mine. Good Pro Luck. You were best of the best yesterday.
Данжаадын дамжаа хэрэг алга.
гахай данжаад Зан Дао Шаогийн эхнэр хувьдаа нүүрс заадаг компанитай.
Занданшатар данжаадын дамжаа Удирдлагын академийг төрийн мөнгөөр санхүүжүүлдэг сурагтай. Тэр дамжааг улсаас тэтгэх шаардлага алга. Занданшатар шиг данжаадыг бэлдэж өгдөг юм бол зүгээр хувийн дамжаагаар явсан нь дээр шүү.
Наад бодлогоо сангын сайд болж байгаад хий, улсад чинь хэрэгтэй бна, үзүүлээд өг. Амжилт