
Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас 2024 оны 5 дугаар сард нутгийн иргэн А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олсон ба холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн өмчид шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотын иргэн Ж.Отгонжаргал зохион байгуулсан юм. Судлаачдын үзэж байгаагаар энэхүү мөнгөн гэрэгэ нь Монгол эзэнт гүрний үеийн тэр дундаа Их Юань улсын үед дөрвөлжин үсгээр бичсэн гэж үзэж байгаа ба бичгийг галиглавал “möngke tengri yin küčün dür qaɣan nere qutuɣtai boltuqai ken ülu buširegu aldaqu ükügü” гэх, утгачилбал, “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр хутагтай болтугай хэн үл биширвээс алдах, үхэх” гэсэн утгатай байна. Мөн гэрэгэний нүхний эмхэрдсэн товгор ирмэг дээр 6 ханз дүрс үсэг байгаа нь “Хүндэт тэмдэг, 69 дугаар” гэх утгатай байна.
Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар Монгол Улсаас олдсон мөнгөн гэрэгэтэй ижил төстэй дурсгал ОХУ, АНУ-д нийт 3 ширхэг мэдэгдэж байгаа ба цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна.
Соёлын өвийг хамгаалах үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулсан дээрх иргэдийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны жуух бичгээр шагналаа.
Цаашид энэхүү түүхэн дурсгалыг олон нийтэд танилцуулах, сурталчлах ажлыг Чингис хаан Үндэсний музей зохион байгуулах бөгөөд соёлын өвийг хадгалж хамгаалах, устах аюулаас урьдчилан сэргийлэх үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулахыг нийт Монголын ард түмэндээ уриалж байна.
Сэтгэгдэл9
Juukh bichignees uur yum oldsongui yuu?
Алтан гэрэгэ олчихоод өгөхгүй байгаа хүн байж л байгаа да ! Олигтой шан цол амал !
Яагаад латинд хөрвүүлж бичээ вэ. Дөрвөлжин үсгийг криллд юмуу уйгаржинд хөрвүүлж болохгүй байсан юмуу.
Увс аймгийн Зүүнговь сумын нутгаас олдсон түүхэн дурсгалт олдворын зүйлсийг музейн захирал Чулуунд өгсөн юм билээ.Чулуун музейн сангийн бүртгэлд авсан эсэхийг холбогдох байгууллага нь шалгаж олон нийтэд мэдээлэх нь зүйд нийцнэ.
arai2 juuh bhara yhwde vneleed mongiin ogdog bolmoor ym
WOW
гоё !тэр жуух бичиг ч жулдаж байна !!!!
ямар хэлээр орчуулахд байнаа дээрээ хоёр цэгтэй хаанахын хэл юмб.монголоороо шууд орчуулахгүй ямар санаа яваад бн соёлын казах ээжтэй сайд аа
Бөөн дур Номин ногоон авгай голд нь залраад л Нэг их л өөрөө олоод нээчихсэн л юм шиг.....