sonin.mn

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч 6-р сарын 2-ны өдөр Америкийн талын холбогдох үг ярианы талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Америкийн тал ганц талаасаа эдийн засаг худалдааны шинэ зөрчилдөөнийг өдөөж, хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааны тодорхойгүй байдал, тогтворгүй байдлыг улам хурцатгаж, түүнчлэн өөрийгөө эргэцүүлэн тунгааж чадаагүй байж Хятадын талыг нийтлэг ойлголтыг зөрчсөн гэж үндэслэлгүй буруутгаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй юм. Хятад улс үндэслэлгүй буруутгалыг эрс няцааж байна гэв. 


Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятад улс холбогдох нөхцөл байдлыг анзаарсан. 5-р сарын 12-нд Хятад Америк хоёр тал "Хятад Америкийн Женевийн эдийн засаг, худалдааны яриа хэлэлцээний хамтарсан мэдэгдэл" гаргасны дараа Хятад улс хамтарсан мэдэгдэлд тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу Америкийн "харилцан тэгш татвар"-ын эсрэг авсан холбогдох гаалийн татвар болон гаалийн бус татварын арга хэмжээгээ цуцалж, эсвэл түр зогсоосон. Хятад улс хариуцлагатай байр сууринаас хандаж, Женевийн эдийн засаг худалдааны хэлэлцээний тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай, чандлан хэрэгжүүлж, идэвхтэй хамгаалж байна. Хятад улс эрх ашгаа тууштай хамгаалж, нийтлэг ойлголтыг чин үнэнээсээ хэрэгжүүлж байна. Гэтэл Женевийн эдийн засаг, худалдааны хэлэлцээний дараа АНУ Хятад улсад чиглэсэн ялгаварлан гадуурхах, хязгаарлах хэд хэдэн арга хэмжээ авч, хиймэл оюун ухааны чипийн экспортод хяналт тавих удирдамж гаргах, чипний дизайны программ хангамжийг Хятад улсад худалдаалахыг зогсоох, Хятадын оюутнуудын визийг хүчингүй болгох зэргийг зарласан. Эдгээр үйлдэл нь 1-р сарын 17-нд хоёр орны төрийн тэргүүн нарын утсаар ярилцсан нийтлэг ойлголтыг ноцтой зөрчиж, Женевийн эдийн засаг, худалдааны хэлэлцээний хүрсэн нийтлэг ойлголтыг ноцтойгоор алдагдуулж, Хятадын талын зүй ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор хохироож байна гэв. 


Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "Хятад Америкийн Женевийн эдийн засаг, худалдааны хэлэлцээний хамтарсан мэдэгдэл" нь харилцан хүндэтгэж, эрх тэгш зөвшилцөх зарчмын дагуу хоёр тал тохиролцсон чухал нийтлэг ойлголт бөгөөд үр дүн нь хялбархан олдоогүй юм. Хятад улстай үзэл бодлоо ойртуулж, холбогдох алдаатай үйлдлээ нэн даруй засч, Женевийн эдийн засаг худалдааны хэлэлцээний нийтлэг ойлголтыг хамтаар хамгаалж, Хятад Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа эрүүл тогтвортой хөгжихийг ахиулахыг АНУ-аас шаардаж байна. Хэрэв АНУ өөрийн санаагаар зүтгэж, Хятад улсын ашиг сонирхлыг уландаа гишгэсээр байвал Хятад улс өөрийн зүй ёсны эрх ашгийг хамгаалахын тулд хатуу хүчтэй арга хэмжээ авах болно гэв.