sonin.mn

Хятадын Логистик, Худалдан авалтын Холбоо өнөөдөр /2025.6.3/ Хятадын ложистикийн салбарын энэ оны эхний дөрвөн сарын үйл ажиллагааны байдлын тоон мэдээллийг нийтэлжээ. Энэ оны эхний дөрвөн сард, үндэсний ложистикийн нийт хэмжээ 11 их наяд 530 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5.6 хувиар нэмэгдсэн байна.


Бүтцийн хувьд, 1-4-р сард, аж үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний ложистикийн нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 5.7 хувиар өссөн байна. Үүнд, 4-р сард олонх салбарын болон бүтээгдэхүүний ложистикийн эрэлт нэмэгдсэн бөгөөд 41 гол салбарын өсөлтийн хурд 87.8%-д хүрсэн юм. Ялангуяа, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ложистикийн эрэлт хэрэгцээ 9.8 хувиар, өндөр технологийн үйлдвэрлэлтэй холбоотой ложистикийн эрэлт өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар өссөн байна.


Хэрэглээний хувьд, энэ оны 1-4-р сард байгууллага нэгж, оршин суугчдын бараа бүтээгдэхүүний хэрэглээний ложистикийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.9 хувиар өссөн нь 1-р улирлынхаас 0.1 нэгжээр нэмэгджээ. Хуучин бараа бүтээгдэхүүнээр шинэ бүтээгдэхүүн солих зэрэг дотоод хэрэгцээг өргөжүүлэх бодлого үр дүнтэй хэрэгжсэний зэрэгцээ шууд нэвтрүүлэг, видео бичлэг хийх хэлбэрээр бараа бүтээгдэхүүнээ танилцуулан худалдсанаар оршин суугчдын ложистикийн хэрэгцээ тогтвортой нэмэгдсэн байна. Мөн онлайн цахим худалдаа эрчтэй хийгдэж байгаагийн зэрэгцээ биет барааны онлайн жижиглэнгийн борлуулалт 1-4-р сард өнгөрсөн орны мөн үеийнхээс 5.8 хувиар өсөж, эхний улирлаас 0.1 нэгжээр нэмэгджээ.


1-4-р сард, ложистиктэй холбоотой дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 3.9 хувиар өссөн байна. Мөн 1-4-р сард ложистикийн салбарын нийт орлого 4.4 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.7 хувиар өсжээ.