sonin.mn

Хятад улс өнөөдрөөс эхлэн Бразил, Аргентин, Чили, Перу, Уругвай зэрэг таван улсын энгийн паспорттой иргэдийг визгүй зорчуулах бодлого хэрэгжүүлж эхлэв. 


Ингэснээр 2025 оны 6-р сарын 1-нээс 2026 оны 5-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дээрх таван орны энгийн паспорттой иргэд Хятад улсад ирж бизнес эрхлэх, аялан жуулчлах, төрөл төрөгсөд найз нөхөддөө зочлох, харилцаа солилцооны айлчлал хийх, 30-аас дээшгүй хоногийн дотор хилээр дамжин өнгөрөхөд визгүй нэвтрэх боломжтой боллоо. 


Энэ нь Хятад улс визгүй зорчуулах бодлогыг Латин Америк, Карибын тэнгисийн бүсийн орнуудад анх удаа өргөжүүлж байгаа явдал юм. Одоогийн байдлаар Хятад улсын ганц талаасаа визгүй зорчуулах бодлого хэрэгжиж буй улс орны тоо 43 болж нэмэгдээд байна