sonin.mn

АНУ-ын Засгийн газар нь улсынхаа их дээд сургуулиудад зориулан олон улсын оюутан элсүүлэх талаар багц хязгаарлалын бодлого гаргаж, дэлхий нийтийг цочирдуулж байна. Хятадын Төв радио Телевизийн CGTN үүнтэй холбоотойгоор англи, испани, франц, араб, орос платформ дээр санал асуулга явуулсан ба 24 цагийн нийт 6886 интернет хэрэглэгч оролцон, санал бодлоо илэрхийлсэн байна. Судалгаанд оролцогчдын 82.1 хувь нь үүнийг эрдэм шинжилгээний эрх чөлөөнөөс ноцтой зөрчиж байна хэмээн эрс буруушааж, судалгаанд оролцогчдын 90 орчим хувь нь энэхүү алхам нь олон улсын оюутнуудын "Америк мөрөөдөл"-ийг эвдсэн гэж харамсаж байна.


АНУ-ын Засгийн газар гадаадад суугаа АНУ-ын Элчин сайдын яам, консулын газруудад оюутны визний ярилцлагыг түр зогсоохыг тушаасан бөгөөд олон улсын оюутнуудын олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хяналт тавих талаар хэлэлцэж байна.


Судалгаанд оролцогчдын 81.3 хувь нь үүнийг эрс эсэргүүцэж, оюутны хувийн нууцад ноцтой халдсан, гадаад оюутнуудыг гадуурхаж байна гэж үзжээ. Түүнчлэн АНУ үзэл суртал, үндэсний аюулгүй байдлын үүднээс Хятадын оюутнуудын визийг үндэслэлгүйгээр цуцалсан нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Судалгаанд оролцогчдын 83 хувь нь АНУ-ын энэхүү үйлдэл нь Хятад оюутнуудын хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироож, хоёр орны соёлын солилцоонд бүдүүлгээр саад учруулсан гэж үзэж байна.


Судалгаанд оролцогчдын 82.5 хувь нь АНУ-ын Засгийн газар төрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, нийгмийн байгууллагад хэт их дарамт үзүүлж, өшөө авч байна гэж шүүмжилсэн; 82.5 хувь нь эдгээр тогтоолууд нь АНУ-ын дээд боловсролын тогтолцооны үндэс сууринд ноцтой нөлөөлж, их дээд сургуулиудын бие даасан байдал, эрдэм шинжилгээний эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөнд сөргөөр нөлөөлсөн гэж мэдэгджээ; мөн 88.9 хувь нь Америкийн коллеж, их дээд сургуулиуд өөрсдийн болон оюутнуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд хууль ёсны зэвсэг ашиглах ёстой гэж дэмжсэн байна.

АНУ-ын коллеж, их дээд сургууль болон тус улс дахь гадаадын оюутнуудад зориулсан АНУ-ын Засгийн газрын бодлого, мэдэгдэл нь АНУ-ын их дээд сургуулиудын нэр хүнд, гадаадын оюутнуудыг татах хүчинд нь ноцтой хохирол учруулж байна хэмээн судалгаанд оролцогчдын 86.7 хувь нь үзсэн ажээ.


Г.Бямба