
Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн ордны баруун жигүүрт Хүүхдийн өрөө тохижуулан бэлтгэснийг өнөөдөр нээж, анхны зочдоо хүлээн авлаа.
Хүүхдийн өрөөг албан ёсоор нээх үедээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Төрийн ордон болон Сүхбаатарын талбай тусгай хамгаалалтад байдаг тул энэ өрөөг нээхийн тулд холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан тухай дурдаж, тэр бүхнийг даван туулсны эцэст бид Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр өрөөгөө нээж байна гэлээ. Мөн тэрбээр бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд тодорхой хугацаанд хүүхдээ Хүүхдийн өрөөнд үлдээгээд, камериар хянаж, санаа зовох зүйлгүй ажлаа хийх боломж бүрдсэнээр тэдний ажлын бүтээмж дээшилж, байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүн сайжрах ач холбогдолтойг тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталж, үүгээрээ хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэх стратеги зорилгыг тодорхойлсны дагуу хүндээ ээлтэй байх, төрийн албан хаагчдын ажиллах нөхцлийг хангахад чиглэсэн бүхий л арга хэмжээг Тамгын газраас авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга онцолсон юм. Тэрбээр Хүүхдийн өрөөний анхны зочид болсон Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Б.Бахдал, нэгдүгээр ангийн сурагч Б.Бадмаараг, Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Б.Амарбаяр, “Шинэ Монгол” сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Эрдэнэбилэг, нэгдүгээр ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ нарт бэлэг гардуулж, баяр хүргэлээ.
Төрийн ордонд анх удаа нээгдэж буй тус өрөөг өв соёлоо сурталчилсан олон төрлийн тоглоом, үүний дотор оньсон тоглоомууд, мөн хүүдэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан болон үлгэрийн, өв уламжлалын номуудаар тохижуулсан байна. Хүүхдүүд аав, ээжийнхээ ажлын газрын дэргэдэх өрөөнд тэднийг хүлээнгээ ном уншиж, тоглож наадах боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Төрийн ордон дахь байгууллагуудад нийт 7452 хүн ажилладгийн 752 нь Монгол Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын болон Улсын Их Хурал дахь нам, эвслий бүлгүүдийн албан хаагчид юм. Тэдний гэр бүлд 0-17 насны 385 хүүхэд байгааг Улсын Их Хурлын Тамгын газрын Менежментийн газрын дарга Т.Нармандах сонирхууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл12
День Хуар данжаад албан тушаалаа өгөхгүй амь тэмцэн чаргуулдаад байгаагын цаана ямар том хулгай луйвар хийсэн нь илэрчих гээд байгаа бол? Маш том хулгай дээрэм байгаа юм байна..
sine teriin ordonii barilaga zyrag tesel yu bolson be?....ene teriin ordonii barilga ni myydaj hotiin tebd nerteigees chaasgyi bolj dee,hyychin soz-iin yed bol dabgyi baisan odoo chini ene ylasiin ergejij tomorsonii hereer teriin ordonii barilaga heterhii jijigdeed baina,getel bas dotooddoo yu geechiig sanaachildag baina be?....sine teriin ordon oo bariach ee....Hotiin zahryy bol deer dee.........................gadnii zochidiin hyleen absan ch dorbitoihon sig tom ordson heregtei baih?................ta nar gadniihanii teriin zahirgaanii ordongyyd hardag biz dee?......................................................ezest ni (HAR HORIUM)hotoo bosgochibol chini bidnii ylas hyychin chinges haanii ydam gehees yahab dee!!!odoohondoo ch joldood bna suu?.....Manai teriinhe ch byeen deegyyrt ergej bysadtai harizyylah sanaataidag...men ch boloogyi baina daa,haralmaryyd mini..........................................
Хятад барилгачны барьсан хятад саарал ордондоо хятадын нууц тагнуул болсон МАН ын хятадын эрлийз данжаадууд Хятад улсынхаа эрх ашгийг хамгаалж суухад тун хэрэгтэй баа..
чингэс хаан төрийн ордны үүдэнд биш чингэс музейн урд эсвэл хар хоринд барисан байх ёстой
День Хуар данжаад 51 хувийг нь эзэмшдэг Херо компани руугаа 1 их наяд 200 тэрбумыг шилжүүлсэн байна. Ёстой хурганы арьс нөмөрсөн хулгайч чоно байж. День Хуарын ах Хү Сү данжаад үүнийг мэдэж байсан ч АТГ - д зааварчилгаа өгч чөлөөтэй хулгай хийж идэх боломжийг нь бүрдүүлж өгч байсан аж.
улсын их хурлаар хоёр хуулийг хурдан оруулж уул уурхайн баялаг хулгайлагчдын хөрөнгийг хурааяа ард түмнийг мэхлэн хөрөнгийг нь хэдэн зуун саяар авч худал ярьж хулгай хийдэг хүмүүсийн хөрөнгийг хурааж ард түмнийг хохиролгүй болгох хэрэгтэй
"CNN сувгийн супер сэтгүүлч Ричард Күэст.."Би Монголд очоод ямар адгийн амьтантай уулзчихсан юм бэ? Ерөнхий сайд хүн байж улсынхаа бүх мөнгийг өөрөө хулгайлаад өөрийнхөө дансандаа хийчихсэн авилгач бузар гэж яг одоо дэлхий даяар түүний тухай ид шуугиж байна.Мөн тэр намайг галзуу,солиотой гомо хүн шиг бүр санаа зовмоор маш олон хүмүүсийн дунд,маш удаанаар онгоцны буудал дээр тасралтгүй бараг бүтэн хагас цаг ширтээд,инээгээд байсан нь ямар аймшигтай,хар дарсан зүүд шиг муухай агшин байсан бэ.." гэж өчигдөр CNN сувгаараа ярилаа шүү!
Төрийн ордон бол цэцэрлэг юмуу өдөр өнжүүлэх газар биш.
Хүүхдийн төлөө гэж байгаа нь сайшаалтай боловч яг ийм өрөөг алслагдсан захын гэр хороолол, хөдөө орон нутагт хэзээ тохижуулах вэ? Хөдөө?
Хүүхдийн өрөө бий болж-------байн байсаар багаасаа сайдад суралцахнээ хатагтай ноён ч болох юм билүү ямар сайхан ардчилсан орон бэ пайз зүйсэн босогчид хөлхөж л байх юм гэртээ байгаа юм шиг согтуу эм хэвтэж л байна эр нь босоод хаана байгаагаа мэдэхгүй шээж л байх юм
Хүүхдээ төрийн ордондоо заллаа гээд сайжрах зүйл байхгүй долуулаа.күгээр л хийх ёстой юмаа хиицгээлдээ
"CNN сувгийн супер сэтгүүлч Ричард Күэст.."Би Монголд очоод ямар адгийн амьтантай уулзчихсан юм бэ? Ерөнхий сайд хүн байж улсынхаа бүх мөнгийг өөрөө хулгайлаад өөрийнхөө дансандаа хийчихсэн авилгач бузар гэж яг одоо дэлхий даяар түүний тухай ид шуугиж байна.Мөн тэр намайг галзуу,солиотой гомо хүн шиг бүр санаа зовмоор маш олон хүмүүсийн дунд,маш удаанаар онгоцны буудал дээр тасралтгүй бараг бүтэн хагас цаг ширтээд,инээгээд байсан нь ямар аймшигтай,хар дарсан зүүд шиг муухай агшин байсан бэ.." гэж өчигдөр CNN сувгаараа ярилаа шүү!