
Чех улсын иргэн ОХУ-ын зэвсэгт хүчний эгнээнд элсээд одоо өөрийн улсын эрх баригчдаас тусламж хүсчээ. Vinegret.Cz сайтын бичсэнээр Чехийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Даниель Дрейк энэ талаар сэтгүүлчдэд мэдээлсэн бөгөөд түүний хэлснээр тэр хүн хэсэг хугацааны өмнө Орос руу явж, Оросын армид элссэн гэжээ.
Тэрбээр түүнд үүссэн асуудал болон түүний үйлдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд "Бид эртнээс ОХУ-д зорчихгүй байхыг хатуу анхааруулж, Чехийн иргэдийг тус улсаас гарч явахыг уриалсаар ирсэн.
Аюулгүй байдлын нөхцөл байдал хурцадсан болон Москва дахь манай ЭСЯ-ны зүгээс тусламж, хамгаалалт үзүүлэх боломж хязгаарлагдмал байгааг сануулахийг хүсч байна” гэж хэлжээ. Энэ хүний хүсэлтийг Чехийн хууль тогтоомж болон Консулын харилцааны тухай Венийн конвенцид заасны дагуу хэлэлцэнэ гэж уг төлөөлөгч мэдэгджээ.
Ж.Бат
Эх сурвалж: unian.net
Сэтгэгдэл4
Тагнах гэж элсээд илрэнгүүтээ тусламж хүсдэг зальтай нөхөр байна !
Ккк. Нэг муу тагнуул шахуу юм хийх гэж яваад Ккк.
За яасан,,,,баатар эр болох гэсэн биш баньд болоод нусаа хацартаа наасан уу,,,,ооосуудын хувьд орос хүн хэн ч биш зүгээр л груз 200 байхад,,,,, чи,,,юу ч биш зүгээр л бууны мах гэдэгээ мэдэрвүү,,,техас дуудлагатай рассел бентли гэдэг америк эр 2014 оноос хойш оросын талд сайн дураараа байлдаж байлдаж,,,,эцэст нь оросууддаа зодуулж зодуулж,,,,,дараа нь нохой шиг буудуулаад үхсэн,,, сайхан түүх байнаа,,,байна,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
хөөрхий өмдөндөө чацга алдсан л хүн байна