sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний шигшээ багийн цаначин ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул /эмэгтэй/ нар “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадамд хурд сорих болзол хангажээ.
 
Монголын шигшээ багийн тамирчдаас цаначин Бээжингийн өвлийн олимпод оролцох анхны эрхийг тэд удаа дараагийн цуврал тэмцээнүүдэд амжилтаа ахиулсаар ийнхүү авч чадлаа. Манай гүйлтийн цанын болон биатлоны тамирчид Швейцарь улсад олимпын өмнөх бэлтгэлээ базааж байгаа бөгөөд нэгдүгээр сарын сүүлчээр эх орондоо ирэх юм.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг