Аж үйлдвэр, Эрдэс Баялгийн Сайд Г.Дамдинням сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Газрын тосны нөөц хир их байгаа вэ?
Ер нь бид газрын тосны нөөцөө өөрийн байгаа сав, агуулахын хэмжээнд хангалттай хадгалж байгаа. Иргэддээ хэлэхэд одоогоор сандарч, тэвдэх нөхцөл байдал байхгүй. Гэхдээ дэлхий нийтийн нөхцөл байдал, тэр дундаа манай хойд хөршийн дайны нөхцөлөөс шалтгаалаад шатахууны хангамжийг тогтвортой хангах асуудал амаргүй байгаа.Гэсэн хэдий ч манай хойд хөрш олон жилийн хамтын ажиллагаатай, найрсаг хөршийн хувьд шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй явж ирсэн.
Дотоодын хязгаарлалттай холбоотой асуудал сүүлийн хэдэн жил яригдаж байгаа ч бидний хувьд нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна.
Дизель түлшний хувьд дэлхийн зах зээл, нийлүүлэлтийн нөхцөл байдлаас шалтгаалсан асуудлууд гарсан ч ОХУ-ын дотоодын үнэд ойролцоо нөхцөлөөр авах зохицуулалтыг хийсэн. Одоогоор харьцангуй тогтвортой байгаа. АИ-92 шатахууныг бид ОХУ-ын дотоодын үнээс хоёр дахин хямд үнээр авч байгаа. Энэ нь Засгийн газрын хийсэн гэрээ, хэлэлцээрийн үр дүн юм. Гэхдээ шатахууны үнэ өндөр байгаа, дотоодын хомсдол үүсэх эрсдэлтэй холбоотой асуудал цаашид яригдаж магадгүй.
Бид одоогоор байгуулсан гэрээний хүрээнд ажиллана гэсэн байр суурьтай байгаа. Гэрээнд гурван сар дараалан үнэ өөрчлөгдвөл үнийн асуудлыг дахин хэлэлцэх боломжтой гэсэн зохицуулалт бий.
Манай улс дотооддоо шатахуун үйлдвэрлэдэггүй цөөн орны нэг. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар бид дэлхийн хэмжээнд харьцангуй хямд үнээр бензин хэрэглэж байгаа. ОХУ-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, асуудлыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэж байна. Одоогоор сандарч, тэвдэх шаардлагагүй. Гэхдээ эргэн тойрны нөхцөл байдал амаргүй, дэлхийн хэмжээнд маш хүнд нөхцөл байдал үргэлжилж байна.
– Дизель түлшний хэд хоногийн нөөц байгаа вэ? Шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийж байгаа гэсэн мэдээлэл байна?
– Тийм хязгаарлалт хийсэн асуудал байхгүй. Оочер, дараалал үүссэн зүйл ч байхгүй. Харин сав, агуулахын асуудал бий. Өнгөрсөн 36 жилийн хугацаанд үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шатахууны 3–6 сарын нөөц бүрдүүлэх зорилт байсан ч бодит хэрэгжилт хангалттай байгаагүй. Өнгөрсөн оны Засгийн газраас энэ асуудлаар тусгай хууль санаачилж, энэ онд аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгон, 150 мянган куб метрийн багтаамжтай сав барих ажлыг эхлүүлсэн. Цаашид энэ хэмжээг нэмэгдүүлж, 2028 он гэхэд улсын хэмжээнд 3 сарын нөөц хадгалах боломжтой хүчин чадал бүрдэнэ. Энэ бол өмнө нь байгаагүй том хэмжээний бодлого хэрэгжиж байгаа гэсэн үг.
– ОХУ-д шатахууны үнэ 3 сар дараалан өссөн асуудал байгаа юу? Манайд үнийн өөрчлөлт хэзээ нөлөөлөх вэ?
– Он гарснаас хойш үнэ өндөр байгаа. Гэхдээ Засгийн газрын идэвхтэй хэлэлцээрийн үр дүнд үнийг тогтвортой барих ажлууд хийгдэж байна. Хойд хөршийн талд нөхцөл байдлыг ойлгуулж, хэлэлцэж ажиллаж байгаа. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж байгуулан, дотоодын газрын тосоороо шатахуунаа хангах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг үргэлжлүүлж байна.
Сошиал орчинд Хятад, Казахстан зэрэг бусад орноос авах талаар их ярьдаг. Гэхдээ бодит нөхцөл байдлыг харах хэрэгтэй. Зарим орон өөрсдөө дотоодын хязгаарлалттай, экспортлох боломжгүй байдаг.
Төр засаг улс орны нөхцөл байдал, дэлхийн зах зээлийн мэдээллийг харж, боломжит бүх хувилбараар ажиллаж байгаа. Төрийн байгууллагад мэргэжлийн хүмүүс ажиллаж, асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байна.
– Томоохон компаниудад заавал хөнгөлөлттэй зээл өгч сав бариулах шаардлагатай байсан уу? Өөрсдийн хөрөнгөөрөө барих боломжгүй байсан уу?
– Төр, олон нийтийн зүгээс ийм шаардлага тавьж ирсэн. Өнөөдрийн байдлаар богино хугацаанд нөөц хадгалах боломжийг нэмэгдүүлж чадсан. Өмнөх бодлого хангалтгүй байсан гэж үзэж болно. Шатахуун бол төр, хувийн хэвшил хамтарч авч явах ёстой стратегийн салбар. Монгол Улс өмнө нь нөөцийн сав, агуулахтай байх оролдлого хийж байсан ч хяналт, зохион байгуулалтын асуудлаас болж алдагдал, зөрчил гарч байсан түүхтэй. Тиймээс энэ удаа илүү зөв тогтолцоогоор хэрэгжүүлэх шаардлагатай.
Б.Төгсбаясгалан
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл20
МАН -ын хулгайч нар яагаад А-92 бензин литр нь монгол төгрөгөөр 1400 төгрөгний үнэтэй байдаг Казахстанаас авч болдоггүй юм бэ? МАН-ын дарга нар оросын мафийнхантай хамтран цавчаа хийж иддэгээс болдог гэдэг үнэн үү?
Чи аваад ирээч
МАНын бүдүүн данжаадууд хямд бензин авчирсан улсыг ална хядна гэж сүрдүүлж байгаа. Хүүрэнсэг Анандбазар нар
казакстаны барааны үнэ эмчилгээний үнэ астанад ДОЛОО дахин өндөр байна төмс гараараа дарж хэвтээ хутган дээр зүсдэг гар ногоо зүсэгч НЭГ ЗУУН ТАВИН МЯНГА астанагийн дэлгүүрт байна хүнсний ногоо маш өндөр үнэтэй метро НЭГ МЯНГА ТАВАН ЗУУН ТӨГРӨГ БАЙНА агаарын метро маш удаан хурдтай дөчин мил хазайдаг Новосибирскийн метро галзуу хурдалдаг орос метро дэлхийд нэг юм байна орос орны амьдрал яарамгүйхэн хөвөрсөөр ульбарсаар амьдрал сайхан жирийн тайван "ОРОС ДЭЛГҮҮРТ "ЮМ БҮХЭН БАЙНА
Казахстан – в ТОП-10 стран с самым дешёвым бензином в мире Казахстан вошёл в десятку стран мира с самым дешёвым бензином. По данным независимого рейтинга World’s Cheapest Petrol Prices, республика заняла 9-е место. Дешевле топливо в Ливии, Иране, Венесуэле и ряде других стран.
za chaahgui shuu. 92 oshoo buuna geed sayhan gutsaad baisan loolooo bolsonuu????
МАН тэр дундаа Учрал Хүүрэнсэг нар Оюутолгойн асуудал босож ирэнгүүт ирэнгүүт гахай хоншоорт Нараг хөлсөлж монгол хасагийн дунд нууцаар яс хаяулж нэг шуугианыг нөгөөгөөр дарахыг оролдож байна
Орос манайд зориулж маш муу боловсруулсан чанар муу бинзен үйлдвэрлэж нийлүүлж биднийг хулхи стандарт бус АИ92 нэртэй машины эдэлгээнд маш муу нөлөөтэй хорыг хямд өгч бид аргагүйн эрхэнд түүнийг хэрэглэж байгаа шүү
сайныг нь аваад ирээч гичий
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
Оросын дотоодын үнээс хямдаар авч байгаа гэнүү. Энэ сайн үзүүлэлт биш. Удахгүй буруудна. Яаж буруудах бол.
МАН тэр дундаа Учрал Хүүрэнсэг нар Оюутолгойн авлигал хулгайн асуудал босож ирэнгүүт гахай хоншоорт гичии Нараг хөлсөлж монгол хасагийн дунд нууцаар яс хаяулж нэг шуугианыг нөгөөгөөр дарахыг оролдож байна
Тормозгүй шадаг гар шүү. Ард олныг юу ч мэддэггүй санаанууд гэж боддог юм уу. Улан-Үд, Хиагтад ямар үнэтэй байдгийг мэддэг хэсэг хүн байдаг юм шүү. Их даварч байж байх ёстой байран дээрээ чангаар ойчив доо. Бага зэвүү хүргээрэй, өлөн поп оо.
"Украин Оросыг бүрэн сүйрүүлж чадна. Уралын нуруу хүртэл, мэдээж. Шатаж болох бүх зүйл шатах болно. Мэдээжийн хэрэг, тийм ч сайн шатдаггүй зарим объектууд байдаг. Энэ нь дараа нь баллистик пуужингийн цохилтод өртөх болно гэсэн үг юм."
ОРОС ЗАДАРЧИХНА УНАЧИХНА ГЭЖ ЯРЬДАГ ТЭНЭГҮҮД ДЭЛХИЙД БАЙДАГ НЬ ХУДАЛ БОЛОХЫГ ОРСЫН ДОМБААС КРЫМ БЕЛГОРОД ООС НААШ АЯЛСАН ХҮН ҮЗЭЭД ХУДАЛ БОЛОХЫГ НҮДЭЭРЭЭ ҮЗНЭ
Tend chin hamaagui sain chanartai n bdg
Давхар дээлээ болио чиний хийх ажил биш ээ Дээлээ тайлаа
ОРСЫН ӨӨРИЙНХ НЬ БЕНЗИН КОЛОНК ОРУУЛЖ ИРЭЭЧЭЭ НЭГ САЯ ХҮН МАШИН УНАЖ БАЙНА САЯ ХҮНИЙ МАШИНЫ БЕНЗИНИЙ КОЛОНК ОРУУЛЖ АСУУДЛЫГ ШИЙДЭЭЧЭЭ КАЗАК СТАНЫ БИШ ОРСЫН БООЛ БОЛОХЧГ ХҮМҮҮС ХҮСЧ Л БАЙГАА ОРОС ДЭЛГҮҮРЭЭ ОРУУЛЖ ИРЭЭЧ ДУУДСАН ДОР ХОТ ХӨДӨӨД ХАЖУУД МИНУТЫН ДОТОР ЗОГСОЖ БАЙДАГ ХУВИЙН БИШ УЛСЫН ЯНДЕКС ТАКСИ ОРУУЛЖ ИРЭЭЧЭЭ АРД ТҮМЭН АМАР ХЯЛБАР ХЯМДХАН АМЬДРАХ БОЛОМЖООР ХАНГААЧЭЭ
Have you been a victim of scams, fake investments, romance fraud, or online job scams? Losing your hard-earned money can be devastating, but you don't have to accept defeat! Recovery is 95% possible. Hire Digital Light Solutions messages E m ai l: digital,light,solution@ quality,service.c om & WhatsApp 1.9.5.4.8.5.6.8.0.4.5
Үнэ нэмэх гэсэн Тархи угаалтаа эхлүүлж байна. МАН