Хэн билээ нэг нөхөр монгол бөхийн барилдаан ер нь болох болов уу гэж асууж байна. Яагаад ингэж асуусныг нь ухан бодвол бөхийн хүрээнд эрээнтэй бараантай олон юм байгаа учир ийм эргэлзээ байх шиг. Ардын Хувьсгалын 100 жилийн ойн бөхийн барилдааныг таслахгүйн үүднээс чансаа өндөр 1024 бөхийн барилдааныг Хүй долоо худагт зохион байгуулснаас хойш бөхийн хүрээнд юу ч болоогүй мэт нам гүм. Харин саяхан хөдөлмөрийн баатар, Ардын багш, аварга О.Балжиннямыг бөхийн холбооны дэд тэргүүн болголоо гэсэн мэдээ сонслоо.
Бас Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболдод урьд нь өгсөн аварга цолыг допинг хэрэглэсэн нь тогтоогдсон шүүхийн шийдвэрийг үндэслэн хураажээ.
Тун хүлээлэлтэй юм тэр байсан л даа. Нэг том маргааны үүд хаалга хаагдлаа гэсэн үг. Одоо зуны ганц барилдааны үеэр шөвгийн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу хир тортоггүйхэн ирчихвэл болох нь тэр. Хоёр ч 100 жил гэсэн тодотголтой болсон уг барилдаанд цолны болзол хангасан бөхчүүдэд улсын цолыг өгч магадгүй гэж Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжавын хэлсныг нэг удаа сонссон.
Хөөцөлдөж яваа л гэсэн. Олголоо гэхэд буруудах юмгүй л байх.
Харин Э.Оюунболдын цолыг хураалаа гээд түүнд дээгүүр даваанд унасан бөхчүүдэд цол нөхөн олгох тухай яриа бий. Баяр наадмын хуульд нэгэнт орсон болохоор хэрэгжүүлэх ёстой юу гэхээс биш даваа аваагүй бөхөд цол хүртээнэ гэвэл зохистой биш гэж бөх сонирхогчид бид ярьдаг юм.
Допинг гэдэг юм дээр үед байгаагүй учир энэ тал дээр уламжлал энэ тэрээ гэж юу ч хэлэхэв. Уг нь таавраар даваа өгч байгаа хэрэг. Хэрэггүй л дээ. Нөгөө талаар бөхийн холбоо шуурхай ажилламаар л байна. Аймгуудад болсон барилдаанууд будилиантай болсон юм гэдэг.
Хэн будлиан гаргав. Түүнд ямар арга хэмжээ авав гэдэг хүлээлттэй байгаа. Хөвсгөлийн барилдаанд нэг нь нөгөөгөө барилдах биш дэлсээд унагаж байгааг сошиалаас харсан. Дорнодод харцага Д.Анар ёс бус авирлалаа л гэсэн.
Тэр бүхэнд дор дор нь арга хэмжээ аваад мэдээлчихэж байвал монгол бөхийн нэр хүндэд нэмэртэйсэн. Бөхийн холбооны ажил амьд байгаа нь харагдана шүү дээ. Бөхийн эргэн тойронг цэвэршүүлэхсэн гэсэн үүднээс энэ бяцхан захидлыг тэрлэллээ.
Н.Өлзий (бөх сонирхогч)
Эх сурвалж: "Зууны мэдээ"
Сэтгэгдэл0
Естой усан тэнэг Улин хуцагч Олзий гэгч солиорсон Байна, Монгол бохийн талаар А гуй байж......
Батсуурь гэж ДОЛИНГЬТОЙ бөхийг 11 сараар эрх хасна гэж ямар дормжлол ьэ! Бөхийн салбар хоорооны оарга, ХЗДХ Яамны төрийн нарийн, Увсын Баасндорж үэх хүн ийм луйвар, хуулийн завхарал хийж бн гэх юм үнэн үүү!!!
Монгол бөх орос Женкогийн хорчин буриадууд та нарт хамаагүй.Олон улсын ангилалаар допингийг дотор нь хүнд хөнгөнөөр нь 7 ангилдаг. Оюунболдын хэрэглэсэн 4 допинг цөмөөрөө хамгийн хүнд стериодууд болон түүний цэвэрлэгээний төрөлд хамаардаг нь зарим оронд эрүү үүсгэдэг бодисууд бол Батсууриас илэрсэн амьсгал дэмжигч нэг бодос саяхан допингийн хөнгөн төрөлд орсон эм байсан.(Ханиадны үед хэрэглэдэг худалдаанд байдаг эм)
Цол хурааж байгаа бол өмнө допингийн асуудалтай бүх бөхчүүдын цолыг хураа өсөхөө сүхбатаас авхуулаад бүгдэнгийхэн цолын хураах хэрэгтэй өнгөрсөн жилийн допингчид байна 2жил барилдахгүй байж байгаад барилдсан допингчид мөн цолоо хуруулгах хэрэгтэй
Төв Хэнтийн хужаа буриадууд олон жил Сүхбатыг допинг гэж ноцож байгаа. Гэхдээ Сүхбатыг допинг хэрэглэсэн гэж дүгнэсэн нь Оюунболдын багш Батэрдэнийн хувийн,батлагдан итгэмжлэгдээгүй лаборатори. Дов жалгаар Монголчуудыг доромжилж амьдарсан пизда уншсан архичин Мөнхбатын хүчээр гарч ирсэн Батэрдэнийн хувийн хор гүйгээгүй байх боломжгүй.
Энэ өлзий гэгч хөдөөгтйн усан тэнэг малнаас доор их гэнэн бичиж бна юу ч мэдэхгүй гадарлахгүй хүн бна
Hamgiin gol ni iim gargaj baigaa sonini redakts mash sul bna l daa ! Manai setgvvlchdiin bolovs rol dendvv doroi, engiin uhamsriin tuvinees door zindaand baigaad hamag uchir or shin bna !
Энэ цагийн үхэр монголчууд бөхийг мөнгөжих хөрөнгөжих хэрэгслэл гэж үздэг болсноос бүх булхай үүдэлтэй. Монгол бөх тийм байгаагүй шимтэн үзэхэд урамтай сайхан байсан.
Хүй долоон худагт 1024 бөх барилдсан ч гэж шиг худлаа буржээ.
Доптнгтой бөхөд унасан бөхөд цол олгодог бол тэнэг асуудал. хэрэв шинжилгээ урьдчилж аваад барилдуулаагүй бол даваа оноолт шаал өөр бна бздээ. ер шиг допингийг нь Сумо шиг зөвшөөрвөл таарна. дэлхийд чөлөөт жудогоор барилддаг нь барилдахгүй л бна биз
Нийгэмд баялаг бүтээдэггүй,бөх бол улс төр гээд ойлгочихсон баастай өмхий гүзээнүүд!!!. Бүгдээрээ үхэж далдарсан ч гарзгүй хог шаарууд!!!.
"Зууны мэдээ" сонины спортын тоймч энэ мэдээг оруулахдаа Хүй долоон худагт 512 бөх барилдсаныг 1024 гэж бичиж байхад засвар хийхгүй дэндүү хариуцлагагүй ханджээ. Энэ Өлзий мэтийн хүмүүсийн чанаргүй бичвэрийг хойшид бүү хэвлээсэй
Батсуурь гэж нэг явдаг жорлон байна. Допин илэрсэн би хүлээн зөвшөөрч байна гээд байсан яалаа.
ШУДАРГА Л БАЙЦГААЯ. БАТСУУРИЙН ЦОЛЫГ БАС ХУРААХ ХЭРЭГТЭЙ