сонин mn

Мал тооллогын урьдчилсан дүнгээр өнгөрсөн оны жилийн эцэст улсын хэмжээнд мал сүргийн тоо 40432 мянгад хүрчээ.  Үүнийг өмнөх онтой харьцуулахад 4097 мянгаар буюу 11 хувиар өссөн байна.

 

Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 2298 мянга, тэмээ 304 мянга, хонь 17908 мянга, ямаа 17369 мянга болж өсчээ. Тодруулбал, адуу 5.7 хувь, үхэр 6.3 хувь, тэмээ 0.8 хувь, хонь 44.3 хувь, ямаа 42.9 хувь болж өссөн байна.  


Хамгийн олон мал тоолуулсан эхний таван аймагт Хөвсгөл, Архангай, Төв, Өвөрхангай, Баянхонгор аймгууд орж байгаа аж.

 

Эх сурвалж: