sonin.mn

7-р сарын 7-нд БНХАУ-ын Чиндао хотод ШХАБ-ын гишүүн орнуудын Соёлын сайд нарын 22-р хурал, Аялал жуулчлалын газрын дарга нарын хурал боллоо. Хятад улс ээлжит дарга орны хувьд хурлыг даргалж, ШХАБ-ын гишүүн 10 орны соёл, аялал жуулчлалын газрын дарга, төлөөлөгчид, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар хуралд оролцжээ.




Сүүлийн жилүүдэд ШХАБ-ын гишүүн орнууд соёл, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй солилцоо явуулж байгаа аж. ШХАБ нь “Шанхай үзэл баримтлал”-ыг тууштай хэрэгжүүлж, соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэн, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар хамтын хөгжилд хүрэхийг зорьж байгаа гэнэ. 

Мөн өдрийн орой, ШХАБ-ын гишүүн орнуудын урлагийн наадмын нээлт, залуучуудын дууны наадам БНХАУ-ын Чиндао хотноо зохиогджээ.


Г.Бямба