
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ.
Дэлхийн сонгодог уран зохиолын шилдэг бүтээлүүдийг утга санаа, хэл найруулга, дүр дүрслэлийн сонгодог чанарыг алдагдуулалгүйгээр монгол хэлнээ буулгаж, орчуулагчийн арга барил, уран чадвар, чанар чансаагаараа утга зохиолын орчуулгын бүтээлийн санг баяжуулан, Монголын утга зохиолын орчуулгын салбарт жинтэй хувь нэмэр оруулсан Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор, профессор Дагвын Цахилгааны орчуулсан Эртний грекийн алдарт зохиолч, Хомерын “Одиссей”, “Илиада” орчуулгын бүтээлүүд,
Соёл урлагийн салбарт 45 жилийн хөдөлмөрөө зориулж, орчин үеийн рок поп хөгжмийн урлаг, дууны яруу найраг, баримтат уран зохиолыг хөгжүүлэхэд авьяас чадвараа дайчлан, эх орон, их түүх, үндэсний бахархал, үнэт зүйлсийг бэхжүүлж, хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох эцэг, эхийн хайр, хайр сэтгэлийн олон шилдэг бүтээл туурвисан Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, яруу найрагч, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Дашзэвэгийн Жаргалсайханы үг, ая “Чингис хаан” рок дуулал, “Чингисийн баатрууд”, “Тамирчны ялалт хямдхан олдоогүй” бүтээлүүд,
Өнө эртнээс Төв Ази болон Монгол орны говь, ойт хээр, тал хээрийн нутагт тархан амьдарч, 20 дугаар зууны дунд үед бүрэн устсан тахийг эх орныхоо унаган байгаль, уугуул нутагт нь амжилттай нутагшуулж, зэрлэг удмыг нь сэргээн, устах аюулаас хамгаалж, Монгол Улсын төдийгүй олон улсын байгаль хамгаалал, байгалийн шинжлэх ухааны салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Тахь адууг сэргээн нутагшуулж, зэрлэгшүүлсэн ажил” сэдэвт бүтээл Төрийн шагнал хүртлээ.
Тахь адууг нутагшуулах багийн гишүүдээр:
Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Намхайн Банди,
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн шинжлэх ухааны зөвлөх, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, доктор Замбын Батжаргал,
“Олон улсын тахь групп”-ын зөвлөх, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Очирын Доржраа,
Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн үндэсний ахлах зөвлөх, доктор Пэрэнлэйн Галрагчаа,
Их говийн дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга асан Оюунсайханы Ганбаатар нар ажиллажээ.
Сэтгэгдэл16
Ээ чааваас даа, төрийн шагналын босго ингэтлээ доошлох гэж, олигтой бүтээл байхгүй бол заавал өгөх албагүй шүү дээ. Гунигтай л юм.
Зүгээр л шоу болсон байна.
Муу орчуулгатай гадаадын бүтээлд шагнал өгчихдөг эргүү юмаа. Пизда нарыг харцгаа.
Цахилгаан гэж дипломатын хятадын талтай холбоотой янз бүрийн хэрэг байдаг. Чухам яагаад энэ Цахилгаан гэж хүний орчуулга сонгогдов?
Гадаад харилцааны сайд байсан орчуулагч Гомбосүрэн гуай энэ Цахилгаанаас хамаагүй дээр шүү ! хамаагүй илүү олон юм орчуулсан ! Тэрэнд л өгөх байсан юм да !
Орчуулга гэдэг бүтээл биш, орчуулга гэдэг мөнгө олох гэсэн халтуур юм. Ха хаа халтуурын ажлыг нь төр үнэлдэг гэж юу байхав.
гоёод өгчихсөн. гэм зэм зохиолыг бичсэн тул төрийн шагнал. достоевский зүгээр л орос руу хөрвүүлсэн
Сүүлчийнх бол төрийн шагнал юм аа . Эх орноосоо урвасан хэргээр монголын төрөө с ял эдэлж хүний эцэгт төрийн шагнал өгөөд л , мөн тий м хэргээр ял эдэлж байгаа бүсгүйг өршөөгөөд л байгааг юу гэж ойлгох вэ , аальгүйтэж байна гэх үү , аль эсвэл ...
ватлга ордон руу зодохоор очлоо л гэсэн. о х хоёр тархин дундуураа нам шаалгажээ. бүүр тэнэгэрчиж. удахгүй улсын баатар баруун солгойгүй тараах н ээ.
Төрийн бодлого түвшин - төр төмбөгөр - ёс ёмбогор байгаасай , энэ бол түмэн олны залбирал ...
Мулгуу хүмүүс төрд гарсан байхад дуугаа суувал бүгд сөнөх болно.
хүк москвад эмчилгээнд явах болчиж. 😝
тэтгэврийн намчинг тэтгэвэртээ суугаад удаж байхад нь гавьяат дараа нь сб одон тэгснээ бас хөдөлмөрийн баатар. юу болоод байган болоо. тэгснээ хорь хүрээгүй хүүхдүүдэд гавьяат.
Орчуулга төрийн шагнал зө зө тамирчны гоншигнол гээд хэрэг алгаа Хүрлээ хэтэрлээ
Ийм л болсон тул Хүрэлсүхийг хугацаанаас нь өмнө огцоруулах шаардлагатай болж байна.
Монголд төрийн шагналыг программ зохион бүтээгч нарт өгөх хэрэгтэй. Программ хүний хөдөлмөрийг хөнгөлж, Монгол улсын эдийн засагт асар их нэмэр болж байгаа. Монгол хүн монголынхоо төлөө программ зохиож байхад үл тоож болохгүй.