sonin.mn

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглож байна.


Долоодугаар сарын 11-ний энэ өдөр хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа үргэлжилнэ. Харин хүчит бөхийн барилдааны 3-9-ийн даваа маргааш болж, шинэ цолтнууд тодрох юм. Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадамд дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, П.Бүрэнтөгс, арслан Б.Орхонбаяр, заан Б.Бат-Өлзий, начин Э.Батмагнай, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглож байна.