
Монголын ард түмэндээ, хөлбөмбөгийн төлөө зүрх сэтгэлээ зориулж ирсэн тамирчид, хөлбөмбөг сонирхогчиддоо
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Хөлбөмбөг бол эв нэгдэл, тэмүүлэл, хөгжил дэвшлийн билэг тэмдэг.
Энэ спортыг хөгжүүлнэ гэдэг зөвхөн талбай дээрх тоглолт бус, бодлого, санхүү, дэд бүтэц, олон улсын харилцаа зэрэг бүхий л талбарт хамтын зүтгэл шаардсан засаглалын тогтолцоо билээ.
Монголын Хөлбөмбөгийн Холбоо үндэсний шигшээ болон клубуудийн багуудыг дэмжих, футзал, өсвөр үеийн болон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлэх, орон нутагт буй хөлбөмбөгийн дэд бүтцүүдийг сайжруулах, сурган хүмүүжүүлэх тогтолцоог боловсронгуй болгох зэрэг олон талт зорилтыг хэрэгжүүлэх болно.
Мөн бид Азидаа санхүүгийн сахилга баттай, санхүүгийн хулгайгүй, хөлбөмбөгийн холбоо болох зорилтыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.
Хөлбөмбөг бол зөвхөн спорт биш, энэ бол олон зуун мянган хүүхэд, залуусын итгэл, мөрөөдөл, ирээдүй билээ.
Монгол түмэн минь Үндэсний их баяр наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай!
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.АНАНДБАЗАР