
Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд 195 хурдан соёолон уралдлаа. Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы хул соёолон түрүү магнайд, Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Мөнхийн бор хүрэн аман хүзүүнд, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Б.Гантулгын хээр морь гуравт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аваасүрэнгийн хээр халзан дөрөвт хурдалсан бол Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Б.Баярмагнай бор зуузай айргийн тавд хурдалж наадамчин олныг цэнгүүллээ.
Сэтгэгдэл2
Хар халуунд морины уралдааныг олон цаг зогсож үзэх бүтэхгүй.
Өнгөрсөн жил түрүүгээ өгсөн билүү, ямар насанд энэ бирдийн морь түрүүллээ? Овоо жудаг гаргасан санагдана