
2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрээн хотын Сайн-Ус олон улсын нисэх буудалд Монгол Улсын “Хүннү Эйр” компанийн MR861 дугаарын онгоц 97 зорчигч тээвэрлэн амжилттай газардлаа. Тухайн өдрийн 16:00 цагт Сайн-Ус олон улсын нисэх буудалд олон улсын нислэгийн эхлэлийг албан ёсоор тэмдэглэсэн ёслолын арга хэмжээ болж өнгөрөв.
“Хүннү Эйр” компани Улаанбаатар–Эрээн чиглэлийн шууд нислэгийг өдөр бүр тогтмол хуваарийн дагуу үйлдэх бөгөөд Улаанбаатараас 14:00 цагт хөөрч, Эрээн хотоос 16:15 цагт буцан хөөрөх аж.
Г.Бямба
Сэтгэгдэл0