Хоёр сонгуулийг хамтад нь явуулах эсэхээр зөвшилцлийн ажпын хэсэг дахин хэлэлцээрийн ширээний ард суусан ч тохиролцож чадсангүй. Ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэж чадаагүй асуудлаа хаврын чуулганы эхэнд цэглэнэ гэж байсан ч талаар болох бололтой. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг хийх эсэх талаар хэлэлцээд тодорхой шийдэлд хүрсэнгүй.
Гишүүд хоёр сонгуулийг хамт хийх, салгаж явуулах асуудлаар талцаж маргалдан, эцэстээ мэтгэлцэж буй, марзганаж буй нь ялгарахаа болив Ч.Сайханбилэгийн хэлсэн шиг ёстой л хэрүүлийн бие халаалт шиг юм болох нь тэр. Өөрөөр хэлбэл, асуудалд тэр бүр ач холбогдол өгөхөөсөө илүүтэй сонгогчдоос очков авах гэсэн үйлдэл нь илэрхий байлаа. Тухайлбал, МАН-ын бүлгийн гишүүн Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нар хурлаас гарах гэхэд АН-ын бүлгийн гишүүд "МАН-ын бүлгийнхэн айгаад хурал хаяж байгаа байдал. Хараарай ард түмээн" гэхчлэн хэлж байв. Иймэрхүү байдал тэднээс гарах нь хэтэрхий ичгэвтэр ч юм шиг.
Богино хугацаанд хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулна гэдэг хэн ч сонссон үлгэр юм шиг санагдавч АН-ынхан адаар зангаа тавихгүй бололтой. Нөгөөтэйгүүр, зөвхөн хамт явуулна гэхээс өөр зүйлгуй суугаа АН-ынхны шоудаж байна гэж хэлэхээс өөрцгүй. Гарах үр дүн, орон даяар дүрдээ итгэх хүмүүсийг хэрхэн зохион байгуулалтад оруулах нь тодорхойгүй. Хэрэв хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулбал нэр дэвшихээр горилогчид дүрдээ итгэж, хөл толгойгүй үйл явдал жинхэнэ утгаараа өрнөж эхлэх биз. Цаашлаад сонгуулийн маргааш ялагдсан хүмүүсийн бухимдлыг хэрхэн дарах вэ. УИХ, Орон нутгийн гээд хоёр сонгуулийн хоёр дахин их ялагдагчийг хэн тайвшруулах уу.
Ганц УИХ-ын сонгуулиар ялагдсан эрхмүүд таван хүний амь насыг үнэгүйдүүлсэн бол энэ удаагийнханд хэд байх бол гэхээс айдас төрж байна. Энэ бүхнийг нь АН мэдэж, бас тооцоолж буй. Гэсэн атлаа дүргүй бух шиг зөрүүдэлж, асуудлыг өөрсдийнхөөр нь шийдвэрлэхгүй бол завсарлага авна гэж байгаа нь сүрдүүлэг үү, сэрэмжлүүлэг үү.
Л.Нинж
Эх сурвалж: "Нийгмийн толь"
Сэтгэгдэл0