
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 04-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 86 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 863 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв.
Сэтгэгдэл2
Төгрөг нуурын ордыг харийнханд зарсан хулгайч Женко Х.Баттулга, 17 байр авлигалд авсан мэнгэт Ц.Нямдорж, Бор тээгийг албан тушаалаа ашиглаж хувьдаа авсан Д.Амарбаясгаланд монголын хууль үйлчлэх үү?
АТГ цаг завгүйл гэмээр Авлигын хэрэг шалгаад л байх юм,тэгээд гарсан үр дүн гэж огтоос байдаггүй харамсмаар үр дүн гарахгүй,гаргахгүй бол хайран цаг хугацаа,хүч хөдөлмөр гэмээр харамсмаар дүр зураг харагдах юм.