sonin.mn

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль сар гаруйхны дараа эхлэх гэж байна.  АН одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дахин нэр дэвшүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн бол МАН  “Эв нэгдлийн элчийг ард түмнээрээ тодруулья” нэртэй санал асуулгыг намынхаа гишүүдийн дунд явуулж буй юм.

Сүүлийн шатанд Ж.Гүррагчаа, М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин, Н.Багабанди нарын 10 гаруй хүнээс одоогийн байдлаар М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нар   хамгийн олон санал авч, тунаж үлдээд байгаа аж.

Ирэх сарын эхээр хуралдах МАН-ын бага хурал УИХ-ын дэд дарга М.Энхболд,  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын чухам хэн нь Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвших вэ гэдгийг эцэслэн тодруулах юм.

Э.Мягмар