Эрдэнэс Тавантолгой уурхай - Гашуунсухайт чиглэлийн нүүрс экспорт тээвэрт шударга тэгш байдал алдагдаж хятад компаниуд монопол эрх эдэлж С зөвшөөрөлд давуу байдал олгож буй талаар Тээвэрчдийн холбооноос мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: "Засгийн Газрын 362-р тогтоол гэж 2022 оны 10-р сард гарч байсан. Энэ тогтоолоор нүүрсний экспортыг эрчимжүүлэх, мөнгө татах гээд хэд хэдэн үүрэг өгч байсан. Засгийн газраас БЭТ томилж, хэд хэдэн өөрчлөлтийг "Эрдэнэс тавантолгой" ХК дээр хийсэн байдаг. Бид өнөөдөр нүүрс тээвэр хийж амьдралаа залгуулдаг 15 мянган хүний амьжиргаа тасалдаж байгаа талаар ярина. Дээр дурдсан тогтоолд олборлогч, борлуулагч өөрөө тээврээ хариуцна гэж заасан. Энэ заалтаас болоод төрийн өмчийн компанитай гэрээ байгуулж тээврээ хийх нөхцөл үүссэн гэсэн үг.
Биржээр нүүрс зарж эхэлснээс хойш 6-7 сар боллоо. Энэ хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр тээврээсээ ашиг олдог механизм ажиллаж эхэлсэн. Тээвэрчдийн цалин, орлогоос 0-20 доллар авч үлдэж, үүнийгээ нүүрсний ашиг мэтээр харуулж байна уу? гэж хардаж байна.
Ам нөхцөл нь 109 доллар байсан нүүрсийг 170 доллар хүргэж зарлаа гээд Ч.Хүрэлбаатар сайд янзтай нь аргагүй сошиалд жиргэдэг. Гэтэл үүний 50 доллар нь тээврийн хөлс явж байна шүү дээ. Дотор нь бидний тээврийн хөлс, ачиж буулгах талбайн хөлс явж байгаа. Энэ бол зайлшгүй гарах ёстой л хөлс. Эндээс 30 долларыг нь тээвэрчид бид авах ёстой юм байна л даа. Гэтэл тэр 30 доллараа авч үлдээд, тэндээсээ хамгийн хямд зөөх нь ороод ир гэнгүүт ажилгүй ядарсан хүмүүс нь 10 доллараар зөөе гээд ороод ирж байна. Ингээд тээврээс 20 доллар уурхайд ашиг болж үлдэж байгаа биз. Энэ бол уг нь тээвэрчид авдаг байсан мөнгө юм. Ийм байдлаар 3 сая тонн нүүрсийг хэн зөөх вэ? гэдэг марафон явагдсан. Цаашдаа ингэж явж болохгүй ээ. Улстөржихгүйгээр хэлье.
Засгийн Газар томилсон БЭТ-ийнхөө 10 сар хийсэн ажлыг одоо дүгнэж байгаа. БЭТ бол хүнийхээ хувьд мундаг. Юм ойлгоно, хичээнэ. Гэхдээ Засгийн газарт оруулсан асуудлууд нь явахгүй байгаа юм шиг байна лээ. Яагаад гэвэл цаана нь Ч.Хүрэлбаатар сайд арай өөр бодлого атгачихдаг юм байна гэж бид нар ойлгосон. Үүнийг Ерөнхий сайд маань анхаараасай. Энэ сайд нар чинь таны толгойг эргүүлээд, үнэн мэдээлэл дамжуулахгүй байгаа юм бишүү?
Би сайн ажиллаж байна гээд жиргээний уралдаан хийгээд яваад байгаа юм бишүү? Хөрсөн дээрээ хэцүү байна. Тээврийн ханшийг төсөвт тусгаснаас доошлуулахгүй, ядаж 70-80 хувьд нь бариулж тээврийг хийлгээч ээ. Өөрөөр хэлбэл төсөвт 120 мянган төгрөгөөр тусгачихаад газар дээрээ 40 мянган төгрөгөөр явуулж байна. Үүний зөрүүг тээвэрчдийн халааснаас авч байгаа. Энэ замаар явах нь буруу юм билээ. 3 сая тонн нүүрс зараад 500 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт ашиг оллоо гэж мэдээлсэн. Та бүхэн уншсан байх. Бид нарын тээврийн зөрүүнээс авсан мөнгө гэхэд л багаар бодоход 200 гаруй тэрбум төгрөг болчихсон байна шүү дээ. Энэ тайланг ил болгоочээ. Зөрүү мөнгө нь хаачсан бэ? Боловсролын зээлийн сан руу явчихаагүй биз дээ. "С" зөвшөөрлийг олгохоо болих хэрэгтэй. Энэ хэвээрээ үргэлжлүүлнэ гэвэл хувиараа тээвэр хийж байгаа Монгол иргэдэд квот олго. Өргөтгөсөн тээвэр нэрээр нөгөө домогт "Чалко" тэргүүтнүүд тусгай гарцаар гараад явж байна. Өдөр бүр тасралтгүй рейс хийж байна. Шударга л байя. Өр ширтэй Монголын хэдэн тээвэрчдэд ээлжлээд явах хэдэн бирж гаргаад өг л дөө.
Бид нарыг Цагаан хад руу нүүрс зөөлгөнө гээд тендерт оруулаад хүлээлгэчихсэн. Гэсэн хэр нь нөгөө 24 арилжаан дээр Цагаан хад гэсэн ганц ч тээвэр байхгүй.
Бирж дээр зарсан нүүрснүүд нь дандаа терминаль нөхцөлтэй байна. Ядарсан хэдэн тээвэрчдээ хулхидсан юм шиг л болж байна. Өнөөдрийг хүртэл нэг ч тендер зарлаагүй. Цагаан хад нөхцөлтэй нүүрсээ зараачээ. Тэгж байж бид ачаатай, ажилтай болно. Тээвэрчдийн амь нас, хүний эрхтэй холбоотой асуудлыг бүр хаясан. Хүний эрх ярихаар цочиж, гайхдаг. Та нарт ачаа олж өгөөд байхад юун хүний эрх гэдэг байдалтай болсон. Долоо хоногт 1 хүн үхдэг. Хэтрүүлээгүй шүү. Хэлэхээр хохь нь, та нарын л сонгосон ажил гэж хариулдаг. Энэ хүмүүс дээр тэр "Шүүр" ажиллагаагаа явуулаачээ. Бид нар хэлээд өгье. Монгол компани юм бол яагаад "Вичат"-аар Хятад захирал яриад чиний цалинг хассан, машин өгөөд зайл гэдэг юм бэ?" гэв.
М.Чой
Сэтгэгдэл(15)
Нүүрснээс хулгай хийдэг байснаа тээвэрчдээс ( хүнээс) хулгай хийдэг болоо юу даа.
Увсын УИХын гишүүд (Нямдорж , Хүрэлбаатар , Чойжилсүрэн) нар ХЯТАДЫН ТАЛД үйлчлээд байх шиг
Энэ ер нь үндэстэй эдгээр хүмүүсийн яриад байгаа үнэн гэж би хувьдаа хардаг,УИХ-ын гишүүн нөгөө хуульч Энхбаяр Хүрэлбаатарыг хуулийн хулгайч гэсэн нь ч баталгаатай байх,ер нь энэ хүн тийм мундаг эдийн засагч гэж мэргэжил нэгт хүний хардаггүй учир нь асуудлыг гарц гаргалгаатай товч тодорхой хэлдэггүй бөөрөнхийлдөг,ерөнхийлдөг,эдийн засгийн макро,микро түвшний баланс,тэнцвэржилт,улс орны хөгжлийн ирээдүйн тухай олигтой оновчтой бодлого гаргаж тавьдаггүй,дээр нь өөрөө Авлигийн маш их сүлжээтэй хамааралтай болохоороо юмуу Эрдэнэт,Оюу-толгой,Таван толгой,Хөтөл,Дарханы төмрийн үйлдвэр гм эдийн засгийн маш чухал анхааралд баймаар асуудлыг хөнддөггүй зарим талаар хамгаалдаг Монголын засгийн газарт огтоос гол үүрэг рольтой хүн баймааргүйл санагддаг,ЕСайд юугаар ийм нэр хүндгүй хүнийг дэргэдээ байлгаад байгааг ойлгодоггүй юм.Энэ хүний дэргэд Баттөмөр бол хавьгүй дээр гэж харагддаг.Онолын зохих мэдлэгтэй байж болох юм,практик тал нь маш үгүйлэгддэг,санхүүгийн тайлангийн актив,пассиваа мэддэггүй б
Эдийн сайдын по-г Сү атгачихсан байхаа.
Ч.Хүоэлбаатарыг төрөөс зайлуул наад сайд чинь хятадын гар хөл болоод удаж байгаа төрөөс.хурдан зайлуул!!!!
Ерөнхий сайд та тээвэрчидтэй уулзаад үзээч. Хэрвээ ярьж байгаа нь үнэн бол хэцүү еэ....
Төр зээл авч улс орноо өрөнд оруулж дампуурлаа өрөө ард түмнээрээ тээвэрчидээр төлүүлж элгээр нь мөлхүүлж байна даа
Хүрэлбаатар Чойжилсүрэн нарыг зайлуулахаас нааш Монгол нарыг үзэхгүй
MUiin EK ch Hurelbaatar.B.Javhlan.Sodbaatar nariin hulgai luivariig medej bga.UIH.ZG edgeer humuusiin huuli bus orlogo.baigaliin baylagiin hulgai bugdiig medej bgaach hariutslaga tootsohgui huivalsaani tur zasag bolson bga.
Ерөнхий сайд Хүрэлбаатарт хууртагдах уу
Тэр худалч үлбэгэрээс өөдтэй юм гарахгүй ээ.
S AWN80955877 AXAAS XUSNEER SEXSY
SEKSEER NAADGCH80955877 39DRRSH
S XNE SEKSEER ZYGAATSN80955877
30DEESH ER XUNTEI SEXSDN80955877