Нүүрсний хулгайчидтай хийсэн дайн нүргээнтэй эхэлсэн. Бөөн жагсаал цуглаан, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нар шил шилээ даран төв талбайд гарч ирж 2,4 тэрбум ам.долларын оффтэйк гэрээг зарласан. “Эрдэнэс Таван толгой” компанийн бүх удирдлагыг барьж хорьсон. Нөгөөдүүл нь хоригдсон даруйдаа өөрсдөд нь нөлөөлдөг УИХ-ын гишүүдийг нэрлэж эхэлсэн. Түүнийг нь АТГ-аас шууд зарласан.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд...хэн хэн нь ч билээ. Араас нь залгуулаад Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат гээд гарч ирэв. Ингээд эрч хүчтэй явж байтал тэр бүх нэрс живж алга болов. Ард түмэн нэг мэдсэн “Ажнай” Бат-Эрдэнэ гэсэн ганц нэртэй үлддэг байна шүү.
Тэр нь тэгээд АН-ын гишүүн. Бүр сүүлдээ АН-ынхан нүүрс хулгайлсан гэх мэдээлэл явж эхлэх шинжтэй. Ард түмэн тэнэг биш шүү дээ, эрх баригчид аа. 2016 оноос хойш тасралтгүй Монголын төрийг засаглаж байгаа МАН хулгайчгүй болж, бүтэн найман жил гудамжинд яваа АН-ынхан нүүрсний хулгайчид болж хувирах нь ард түмнээ дэндүү доромжилсон хэрэг биш үү. Нүүрсний хулгай нийгэмд хүчээ авах үед энэ асуудлыг шалгах Ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан. Гэтэл Ажлын хэсгийн даргаар томилох гишүүн МАН дотроос олдохгүй, аргаа барсан намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс “За одоо уул мөргөцгөөр нь биш уурын зуух төдийхний нүүрс хуссан юм даа, Өвөрхангайгаас сонгогдсон Ганболдыг Ажлын хэсгийн ахлагчаар тавья” гэж
Их хурлын даргатай ярьж суусныг олон хүн гэрчилнэ шүү дээ. Ингэтлээ хулгайчдаар дүүрсэн нам. Нүүрсний хулгайд Л.Оюун-Эрдэнээс бусад нь оролцсон л байгаа байхгүй юу. Тэгсэн өнөөдөр хулгайчгүй, цэвэр ариун МАН болчих гээд тууж явдаг. Үнэндээ “Ажнай” Бат-Эрдэнийг хулгайчаар цоллоход хамгийн дөхөм. Учир нь тэрбээр орон нутгийн өмчит “Жижиг Таван толгой” компанийн хувьцаа эзэмшигч.
Тэр ордыг хувийн хэвшлийн хөрөнгөөр эдийн засгийн эргэлтэд оруулж, ашгаар нь Өмнөговь аймагт, өмнөговьчуудад хувьцаа хэлбэрээр тараадаг компанийг удирдаж байсан, ерэн оны үеийн бизнесмэн. Одоо бол УИХ-ын гишүүн юм. Гэхдээ бас гуя дагуулж хүзүү гэгчээр намаасаа заавал нэг хүнээр туг тахихгүй бол нийгэмд шившиг болохоо МАН-ынхан мэднэ. Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Наранбаатар гэж залуухан гишүүний нэрийг түдгэлзүүлэхээр оруулжээ. Дээр нь нэмээд “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал асан Ганхуяг шоронгоос “Чамтай л хамт үхнэ шүү, Аюурсайхаан” гэж орилсоор байгаа учраас, тэр нь нийгэмд нэгэнт гэрэлд цохиулсан болохоор Т.Аюурсайханы нэр явж байх шиг байна. Эцэстээ энэ хоёр нь Их хуралдаа үлдээд АН-ын гишүүн, “Ажнай” Бат-Эрдэнэ ганцаараа цоллуулж ард түмнийг доромжлох вий дээ. Ийм л сценари, увайгүй үйлдлийг эрх баригчид, МАН-ынхан хэрэгжүүлж эхэллээ. Уг нь төр түмэн нүдтэй л гэдэг дээ. Эцэст нь нэг л бодит харьцуулалт хэлье. Сая Цагаан сараар орон нутгийн ‘Жижиг Таван толгой” компани буюу “Ажнай” хэмээх Д.Бат- Эрдэнэ хувьцаа эзэмшдэг тус компаниас ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдэдээ тараасан.
Тэр нь 144 тэрбум төгрөг. Өмнөх жилийнх нь 60 тэрбум төгрөг. Жил бүр ингэж л тэрбумаар нь ногдол ашиг тарааж ирсэн компани. Тэгвэл Монголын ард түмэн бүгдээрээ 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Таван толгой” компани хэзээ хувьцааны ногдол ашиг тараасан юм бэ. Ашиг хуваарилаагүй шүү дээ. Ашиг орлогыг бүгдийг нь МАН-ынхан хулгайлж, эхнэр нөхөр, ах дүүс, нууц амрагуудтайгаа тансаглаж, дэлхийн тэрбумтнууд шиг амьдарч байгаад ард түмний дургүйцэл дээд цэгтээ хүрэх гээд байгаа юм.
Бодит үнэн ийм л байна. Иргэдэд 144 тэрбумын ногдол ашиг хуваарилсан орон нутгийн Таван толгойн хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийг нүүрсний хулгайч болгоод, харин түүнээс 1000 дахин илүү ашиг олж байсан “Эрдэнэс Таван толгой” компаниас хулгайлж баяжсан МАН-ын гишүүд ард нь сугарч үлдэх нь ард түмнийг, ардчиллыг доромжилсон дэндүү гутамшигтай үйлдэл. Хоёр сонгууль дараалан Монголд ноёрхож байгаа МАН-ынхан ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Төмөр замаас нийтдээ 40 их наяд буюу улсын төсвөө гурав дахин нийлүүлсэнтэй тэнцэх мөнгийг хулгайлчихаад байна.
Энэ хулгайн схем нь тодорхой болсон. Төрийн өмчит компани дээр цүнх баригчдыг тавьж байгаад хулгайлдаг. МАН-ынхан энэ асуудлаа өнөөдөр шийдэж чадахгүй бие биедээ барьцаалагдаж, эцэстээ сөрөг хүчний нэг гишүүнийг золиослох арга руу ил цагаан орсныг ард түмэн минь анхааралдаа авна уу.
Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хоёрхон удаа дуудаж мэдүүлэг авсан байх жишээтэй. Тэрбээр “Миний бие бүх асуудалд нээлттэй хандаж, шалгуулахад бэлэн. Хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн саад тотгор учруулахгүй” гэдгээ нийгэмд илэрхийлсээр байгаа. УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх гурван гишүүний нэрс дотор “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ гишүүний нэрийг оруулж ирсэн нь, түүн рүү нэгдсэн фронтоор дайрч байгаагийн цаана ийм л шившигт үйлдэл нуугдаж байна даа, монголчууд минь.
С.Доржсүрэн
Сэтгэгдэл(22)
Ажнайн Бат-Эрдэнэ хулгайчийг монголын ард түмэн шийтгэхийг шаардаж байна. Юуныхан улсын их хурлын гишүүн байхав, улсын их хулгайч байна наад сүг чинь.
Эрт барих ёстой байсын
Ман хан нүүрсний болон төрийн ХУЛГАйЧ нараа хэдий болтол хаацаалж хамгаалах вэ шоронд нь хийгээч ард түмэн мангар биш шүү
Захиалгат нийтлэлээ боль
Энэ нэг муу хөлсний бичээч зоргоороо хуцаж гэнэ. Бүгд адилхан төр нийгмийн нэрт хулгайчууд
АН-н Бат Эрдэнэ Женко Зика нар шийтгэгдэх ёстой.Гол нь Монголын төрийн байгууллагууд болох мэргэжлийн хяналт,хил, гаалийг нүүрсний хулгайд хамаатууулсан оросын тавиул Женког.
Тэнэгтээд байгаарай сэтгүүлч гуай. Ард түмэн ганцхан Бат-Эрдэнийн нэртэй үлдсэн гэж хэн чамд хэлээд байгаа юм бэ??? Хэдэн халтар төгрөгөөр худалдагдсан уу???
Хулгайчдаа хүртэл улс төржүүлчихдэг, Доржсүрэн эрхэм нийгэмд маш муу үлгэр үзүүлж байна даа. Өөрөөр хэлбэл Монголчуудыг шударга бус буруу занд уруу татаж байна. Бодвол чамгүй мөнгөөр бичсэн байх. Ингэж ч хувиа бодож болохгүй дээ.
Койн гаргах замаар иргэдээс 24 тэрбум төгрөг луйвардсан мөнхжинг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллажээ. Монгол улс авилгачин хулгайч луйварчдад диваажин юм байна.
Оюун эрдэнэ холбоогүй байна гэхээр хаана байсан байх вэ, гадаадад амьдарч бсан гэсэн үг үү, тэнэг юм ярих юм. Оюун эрдэнийг холбоогүй гэдэгт итгэх хүн байхгүй. Троллууд нь л итгэдэг юм бгаа биз.
Багануурын уурхайн удирдах албанд ажиллаж байгаа Доржийн Болд бол Монхбат гишууний цунхийг барьж гуйж байгаад тэнд шингэсэн жинхэнэ хувийн ашиг сонирхолтой нохор хуучин Багануурын татварын албаар тоглосон нохрийг АТГ заавал шалгах хэрэгтэй монго, албан тушаалын сонирхолтой, нягтлан бодохын, Удирлагын акедимийн дипломуудыг суусан болж нэр зууж хумуусийн дэмжлэгтэй авсан жинхэнэ хуурамч нохор байгаа!!! Шалгахад бух унэн нь тодор нь!!!
Буянгийн жаргалсайхан өвгөн банкнаас зээлсэн 28 тэрбум төгрөгөө төлөхгүй гээд ичихгүй гүрийгээд байж байна. Хууль шүүх нь ч арга хэмжээ авахгүй байна.
Ха ха. Дүр эсгэсэн хуурамч ардчиллын баг хуурч хулгайчуудын дүр төрх тодорхой боллоо. Монгол улсад хулгайчууд зөвхөн УИХ д суудаг юм биш. Төв аймгийн хулгайч цагдаад баригдах болоход, та нар увс аймагт хулгай хийсэн хулгайчийг эхлээд барьчих тэгээд намайг баривчил гэж солиорвол инээд доог тохуу болно биз дээ. Эрүүгийнний гэмт хэргийн бүлэглэл болох дүр эсгэсэн хуурамч ардчилсан шоронжсон жорлон АН г ор мөргүй болгож устгах шаардлагатай. Ардчилал,авилга хоёр бол нэг зоосны хоёр тал юм шүү. Сингапурт яагаад авилга байдаггүй гэхээр тэнд олон намын тогтолцоо,дүр эсгэсэн хуурамч ардчилал байхгүй.
Хууль гэдэг чинь шалгах ёстой бол хэн ч байсан шалгуулах үүрэгтэй биз дээ!!!! Их хурлын гишүүн гэж дархлагдсан байх ёсгүй ямар нэгэн намаар хамгаалуулах эрхгүй шүү дээ!! Тэгэхээр эрхэм гишүүд та нар шудрага үнэний төлөө ард.түмний хээ сайн сайханы төлөө гээд лоозогноод байдаг чинь шал хурдлаа байгаа биз дээ!!!! Шалгуул шалгуул шийпвэр нь хэлээд өгнө!!!!
muu hylgaich abigagch nobsoo!!!zailaad egeech?...ene hylgaich ikhe hyrald syygaad baihdaa yana be?Ingej Mongol maani abilgal heel hahyyld doroitson baina,zail nohoi mini.....
Мөнгөний төлөө мэргэжлээ худалдаа юу бичигч гуай
АН, МАН гэж байхгүй шүү дээ, МАНАН гэж л бий. Өнгөн дээрээ манай нам, танай нам гэж яриад хэрэггүй, хуйгаар нь хууль шүүхэд өгье
АН Ч ЖИНХЭНЭЭРЭЭ ИДЭЭ БЭЭРЭНДЭЭ БАРИГДАЖ ЯЛЗАРЧЭЭ. АРГҮЙ АЖНАЙН Д.БАТ-ЭРДЭНЭ БАЙХГҮЙ БОЛ Ч 2024 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД САНХҮҮЖИЛТГҮЙ СҮЙРЭХ ЮМ БИЛЭЭ ДЭЭ ХӨӨРХИЙ ЗАЙЛУЛ ДАА
Aрдын нэр зүүсэн ичгүүргүй мафи яаж хүмүүсийг төөрөгдүүлэх технологийг гагуй эзэмшсэн ! Толгоы дээр бааж шээгээд сурсан даа!
Tulburiin sain hiij dee. hulgaichiig umuuruud l
Ман хан нүүрсний болон төрийн ХУЛГАйЧ нараа хэдий болтол хаацаалж хамгаалах вэ шоронд нь хийгээч ард түмэн мангар биш шүү
Тэр нь 144 тэрбум төгрөг. Өмнөх жилийнх нь 60 тэрбум төгрөг. Жил бүр ингэж л тэрбумаар нь ногдол ашиг тарааж ирсэн компани. Тэгвэл Монголын ард түмэн бүгдээрээ 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Таван толгой” компани хэзээ хувьцааны ногдол ашиг тараасан юм бэ. Ашиг хуваарилаагүй шүү дээ. Ашиг орлогыг бүгдийг нь МАН-ынхан хулгайлж, эхнэр нөхөр, ах дүүс, нууц амрагуудтайгаа тансаглаж, дэлхийн тэрбумтнууд шиг амьдарч байгаад ард түмний дургүйцэл дээд цэгтээ хүрэх гээд байгаа юм.