ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын тэргүүлж буй терроризмтой тэмцэх олон улсын эвслийн бааз руу Иран нисгэгчгүй онгоцоор дайрсны хариуд тус улсын Зэвсэгт хүчний элит анги нэгтгэл болох Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын Сири дэх байгууламжуудад агаараас цохилт өглөө гэж Пентагоны хэвлэлийн алба мэдээлэв.
АНУ-ын Батлан хамгаалах Яамны мэдээлснээр, пүрэв гаргийн үдээс хойш Сирийн зүүн хойд нутгийн Хасака мужид байрлах эвслийн баазын засвар үйлчилгээний байгууламж руу "камиказе-дрон" дайрчээ.
Тагнуулын байгууллагын мэдээллээр нисгэгчгүй онгоц нь Иранаас гаралтай байсан байна. Дайралтын үеэр нэг хүн амиа алдаж, зургаан хүн шархаджээ. Пентагоны тэргүүн Ллойд Остины мэдэгдэлд дурдсанаар, Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар АНУ-ын Төв командлал баасан гарагт шилжих шөнө “Сирийн зүүн хэсэгт Ираны Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпустай холбоотой бүлэглэлүүдийн ашиглаж буй объектуудад агаараас өндөр нарийвчлалтай цохилт өгсөн байна”.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(3)
Америкийн ардчилагчид алан хядагчдыг нууцаар зэвсэгээр хангаж дэмжиж, олон улсад алан хядагчидтай тэмцэлдэж буй мэт дүр эсгэдэг.
Тэнэг Ирануудыг газартай тэгшил.
СИРИд бараг энх тайван тогтлоо гэсэн .Хаана байна.Сирийг дуртай улс орон бамбөгддөг болов.1 израйль 2 турк 3 АНУ 4 их британи .Тэгээд сая газар хөдлөлтөөр СИРИД ямар тусламж үзүүлэв.Энэ улс олон улсад ямарч хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулаагүй.Иргэдээ химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн ямарч ул мөр олдоогүй.Тэгээл АНУ , & БАРУУНЫХАН энэ улс орноор тоглоод дуусгах нь ээ.